Оросын эсрэг барууны орнуудаас авч байгаа эдийн засгийн хоригийн үр дагаврыг хянах, зохицуулах зорилго бүхий Тусгай газрыг Сангийн яаманд байгууллаа. Тусгай газрыг Сангийн яамны Төсвийн бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга Дмитрий Тимофеев хавсран удирдана хэмээн Сангийн яам мэдээллээ.
Энэхүү шинэ бүтэц нь хоригийн улмаас эдийн засагт учирч байгаа сөрөг үр дагаврыг бууруулах арга хэмжээг боловсруулах, энэ чиглэлд төрийн байгууллага хоорондын уялдааг сайжруулах ажлыг хийх юм. “Шинээр ямар ч хориг тавигдсан хариу арга хэмжээг цаг алдалгүй авах ажлыг төвлөрүүлэх зорилготой” хэмээн Сангийн яамны албан мэдээнд дурдсан байна.
Шинэ газар байгуулагдсанаар Сангийн яамны бүтэц одоо 25 газартай болж байгаа юм. Шинээр байгуулагдсан газар 35 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд шинээр орон тоо нэмэлгүй нийт яамны газар, хэлтсээс шаардлагатай орон тоог татан авчирчээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ