Таксины зөвшөөрөл хүсэгчдийн тоо Москвад хоёр дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Таксины зөвшөөрөл хүсэгчдийн тоо Москвад хоёр дахин нэмэгджээ

Таксины зөвшөөрөл хүсэгчдийн тоо Москвад хоёр дахин нэмэгджээ

2018 он гарсаар 1000 орчим иргэн Москва хотын захиргаанаас таксигаар зорчигч тээвэрлэх эрх авсан нь өнгөрсөн мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн дүн болохыг Москва хотын Экологийн бодлого, хөгжлийн газар мэдээллээ.

“2018 оны эхний зургаан сарын байдлаар таксигаар зорчигч тээвэрлэх 1000 эрхийн зөвшөөрлийг Москва хотын захиргаа олгожээ. Энэ нь өмнөх 2017 оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн дүн юм. Таксины зөвшөөрлийн үнэ энэ онд нэмэгдэж, нийтдээ 21 сая 400 мянган рублийн төлбөр хийжээ. Өнгөрсөн онд 8.5 сая рубль мөн хугацаанд төвлөрч байжээ” хэмээн албан мэдээнд дурджээ.

Таксины үйлчилгээ эрхлэхийг хүссэн хувь хүмүүс улам бүр албан ёсны байхыг илүүд үзэж байгааг Москва хотын захиргаа онцолж байна. Албан ёсны зөвшөөрөл авснаар ажиллах таатай орчин бүрдэхийн зэрэгцээ хотын нийтийн тээврийн шинэ соёлыг бий болгож байгааг онцолсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж