Орост төрөлт буурч байна

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Орост төрөлт буурч байна

Орост төрөлт буурч байна

ОХУ-д төрөлт мэдэгдэхүйц хэмжээгээр буурч байна хэмээн ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова хэллээ. Энэ 2018 оны эхний долоон сарын дүн мэдээ үүнийг нотолж байгаа юм.

“Дэлхийн хоёрдугаар үр дагавартай холбоотойгоор өнөөдөр Орост хүн ам зүйн бууралт явагдаж байгаа бөгөөд үүний үр дүн нь төрөлт буурч байгаа явдал” хэмээн Голикова сэтгүүлчдэд хэлсэн байна.

Түүний хэлснээр энэ оны эхний долоон сарын байдлаар 928,9 мянган эх төржээ.

ОХУ-ын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр энэ оны эхний долоон сарын байдлаар 91,9 мянган нас баралт бүртгэгдэж, наймдугаар сарын 1-ний байдлаар Оросын хүн ам 146,8 сая болсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж