Армян улс руу визгүй зорчино | News.MN

Армян улс руу визгүй зорчино

Армян улс руу визгүй зорчино

Армян улс руу визгүй зорчино

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 28-нд Бүгд Найрамдах Армян улсын Гадаад хэргийн сайд Зограб Грачевич Мнацаканянтай хоёр талын уулзалт хийв.

Уулзалтын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар худалдаа, эдийн засаг, мэдээлэл, технологийн салбарт хамтран ажиллах, Далайд гарцгүй орны хувьд харилцан биенээ дэмжих талаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Армян улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-30 201.182.55.146

Энгийн иргэд визгүй зорчдог орны тоог нэмэгдүүлээчээ. Бусад улсууд бие биенээ ДНБ хамаарахгүй харилцан визнээс чөлөөлөөд байна. Төрийн удирдлагууд, Гадаад яамныхан өөрсдөө санаачлагатай бай л даа, татварын мөнгөөр ийшээ тийшээ их л явах юм. Эхлээд ядаж өөрсдийн зэрэг зиндааны улсуудтайгаа тив харгалзахгүй харилцан визнээс чөлөөлөх талаар идэвхтэй бай л даа. Ялангуяа Нью Йоркт суугаа Монголын суурин төлөөлөгч энэ тал дээр санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Хятадууд хүртэл Бахамас, Фижи, Марокк

Уншигч 2018-09-30 202.126.88.54

Ард мань мэтэд хамаа ч үгүй мэдээ байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж