АН-ын бүлэг М.Энхсайханы мэдээллийг сонсоно

Хуучирсан мэдээ: 2015.01.12-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг М.Энхсайханы мэдээллийг сонсоно

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа түр завсарлуулаад байна. Хуралдаан 14.00 цагаас үргэлжилж, Монгол Улсын сайд М.Энхсайханы мэдээллийг сонсохоор болжээ.

УИХ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болж, тендэр зарлахад Монгол, Хятад, Японы хамтарсан консерциум шалгарсан юм. Түүний дараагаас эхэлж хэлэлцээр эхэлсэн. Хэлэлцээрийг Монгол Улсын сайд М.Энхсайхан удирдаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тэрээр үдээс өмнө МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгт мэдээлэл хийсэн бол тун удахгүй Ардчилсан намын бүлэгт мэдээлэл хийх болж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж