Биг-Бентэй тэнцэхүйц хэмжээний гариг дэлхий рүү ойртож байна

Хуучирсан мэдээ: 2018.09.30-нд нийтлэгдсэн

Биг-Бентэй тэнцэхүйц хэмжээний гариг дэлхий рүү ойртож байна

Биг-Бентэй тэнцэхүйц хэмжээний гариг дэлхий рүү ойртож байна

Америкийн сансрын агентлаг НАСА ойролцоогоор 70-160 метрийн урттай SP1 жижиг гариг дэлхий рүү ойртож байгаа тухай мэдээлжээ. Тус жижиг гаригийг есдүгээр сарын 19-нд НАСА илрүүлж, дэлхий рүү ойртож байсан объектын жагсаалтад оруулсан байна.

Daily Express-ийн мэдээлж буйгаар, тэрхүү жижиг гаригийн хэмжээ нь алдарт Биг-Бен цагийн өндөр эсвэл Лондоны алсыг харагчтай тэнцэхүйц хэмжээтэй гэв.

SP1 хурдыг 60 мянган км / цагт тооцоолcон аж. Тус гариг нь аравдугаар сарын 03-нд дэлхийтэй хамгийн ойр буюу 5.87 сая км-ын зайтай байрлах юм. Энэ нь дэлхийгээс сар хүртэлх зайнаас 15 дахин хол гэсэн үг ажээ.

Гэхдээ тус гариг дээрх зайнаас ч илүү ойртох боломжтой гэнэ. Хэрвээ SP1 жижиг гариг дэлхийтэй шүргэлцвэл үр дагавар нь маш аюултай байх магадлалтай гэж Daily Express мэдээлж байна.

Сануулахад, наймдугаар сарын сүүлээр сансар судлаачид Хеопса пирамидын хэмжээтэй жижиг гариг дэлхий рүү ойртож байгааг сануулж байсан удаатай. Харин НАСА-гийн зүгээс ойрын 100 жилд дэлхийтэй шүргэлцэх ямар нэгэн жижиг гариг байхгүй гэдгийг мэдэгдсэн билээ.

Гэхдээ судлаачдын дүгнэж буйгаар, SP1 жижиг гариг ямар нэгэн аюул дагуулахгүй дэлхийгээс зургаан километр хол өнгөрнө гэв. Энэ гаригийг дурангаар ч харах боломжгүй. Энэ төрлийн жижиг гаригууд дэлхий ойролцоо явж л байдаг. Хүмүүсийг хөгжөөхийн тулд энэ төрлийн мэдээлэл олон нийтэд түгдэг гэв.

Эх сурвалж: DAILY EXPRESS

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж