“Хурд” шилдэг 25 дуугаа дуулна

Хуучирсан мэдээ: 2018.09.30-нд нийтлэгдсэн

“Хурд” шилдэг 25 дуугаа дуулна

“Хурд” шилдэг 25 дуугаа дуулна

“Хурд” хамтлаг 25 жилийн ойгоороо фэнүүддээ “Нар” нэртэй тоглолтоор бэлэг барихаар зэхэж буй. Тоглолт ирэх аравдугаар сарын 5, 6-нд товлогдсон бөгөөд шилдэг 25 дуугаа дуулах нь ээ.

Ингэхдээ уянгын дуунуудыг голчлон дуулах юм. Тоглолтод дуулагдах дуунуудынхаа талаар иргэдээс санал авахад 80 хувь нь уянгын дуунуудаас нь сонсох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Иймээс шилдэг дуунуудаасаа шигшиж, 25 дуу дуулах болсон байна. Мөн хамгийн сүүлд туурвисан дуунууд нь ч эгшиглэх нь ээ. Хэрэв  тоглолтынх нь үеэр үзэгчид “Хурд” хамтлагийнхнаас рок дуунуудаасаа дуулахыг хүсвэл татгалзахгүй, хүсэлтийг нь биелүүлнэ. Амьд хөгжмийн хамтлагийн давуу тал нь амь барьдаггүйгээрээ онцлогтой. Фэнүүд нь хүссэн дуугаа захиалахад л шууд хөгжмөө даран дуулдаг.

Мөн “Хурд” 25 жилийн турш тарж бутралгүй, зогсолтгүй уран бүтээлээ туурвисаар ирсэн гэдгээрээ Монголын рок поп хөгжмийн ертөнцөд бас нэг тод мөр үлдээсэн хамтлаг юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж