Архидалттай тэмцье гэвэл контентын агуулгад анхаар | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Архидалттай тэмцье гэвэл контентын агуулгад анхаар

Архидалттай тэмцье гэвэл контентын агуулгад анхаар

ОХУ-д архи, согтууруулах ундаа худалдаалах насыг нэмэх тухай хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ санаачилгыг Нийгмийн асуудал эрхэлсэн шадар сайд Татьяна Голикова гаргажээ. Тэрбээр архи, согтууруулах ундаа болон тамхины хэрэглээтэй тэмцэх алхам хангалтгүй байгааг Төрийн ДУМ-ын хурлын үеэр мэдэгдсэн байна.

Мөн шадар сайд Татьяна Голикова "Архи, согтууруулах ундааны хэрэглээтэй тэмцэх олон улсын туршлага байна. Дэлхийн олон улс оронд архи, согтууруулах ундааг 20 болон 21-ээс дээш насны иргэдэд худалдаалж байна. Тэр тусмаа манай хөрш болсон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн улс орнууд энэ туршлагыг хэрэгжүүлж эхэлсэн" гэжээ.

"ОХУ-д жил ирэх тусам согтууруулах ундаа хэрэглэгчдийн тоо, хүртээмж буурч байгаа хэдий ч  залуучууд бага залуу наснаасаа архийг хэрэглэж байгаа нь мэргэжилтнүүдийн сэтгэл санааг зовоож байна. Иймээс архи, согтууруулах ундааны зах зээл, хүртээмжийг нь хумих зайлшгүй шаардлагатай. Мөн шөнийн цагаар согтууруулах ундаа худалдаалдаг байдлыг хязгаарлах хэрэгтэй. Үүний дараагаар насыг нэмэгдүүлэх нь зөв" гэсэн санаачилгыг Төрийн ДУМ-ын гишүүд гаргажээ.

ОХУ-д нас баралтын гол шалтгаан нь согтууруулах ундааны хэрэглээтэй шууд холбоотой болохыг Төрийн ДУМ-ын эрүүлийг хамгаалах хорооны даргын орлогч  Федот Тумасов тэмдэглэв.

Тодруулбал, судлаачдын дүгнэж буйгаар, нас баралтын 60 хувь нь согтууруулах ундаанаас болсон байдаг бол зүрх судас, элэг болон бусад эрхтний өвчлөлийн 60 хувь нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байдаг ажээ.

ТЕЛЕВИЗИЙН КОНТЕНТЫН АГУУЛГАД АНХААР 

Архи, согтууруулах ундааны хэрэглээний үндэсний бодлогыг боловсруулах төвийн даргын мэдээлж буйгаар, согтууруулах ундааны хэрэглээг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээ нь шалтгаантай нь бус, үр дагавартай нь тэмцэж буйг тэмдэглэв. Тэрбээр согтууруулах ундааны хэрэглээг бууруулахын тулд телевизийн хөтөлбөр, зар сурталчилгааны агуулгад анхаарах зайлшгүй шаардлагатай байгааг онцолсон юм.

Тэрбээр хэлсэн үгэндээ "Өдрийн цагаар телевизийн эфирээс согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой сурталчилгаа, хөтөлбөрийг хасах хэрэгтэй. Үүнээс гадна, алкоголийн хэмжээ нь бага шар айргийн сурталчилгаа телевизээр гардаг ч энэ нь хүмүүст сэдэл өгдөг. Хэрвээ үнэхээр архидалттай тэмцье гэвэл нэн тэргүүнд телевизийн контентын агуулгаас эхлэх хэрэгтэй" гэв.

Харин согтууруулах ундаа худалдаалах насны хязгаарыг орон нутгийн засаг захиргаа нь шийдвэрлэх нь зүйтэй гэв. Тухайлбал, Якутад 2016 оны аравдугаар сард 83 тосгонд согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон. Мөн оны арванхоёрдугаар сард  Якутын суурьшлын 13 хэсэгт согтууруулах ундааны жижиглэнгийн худалдааг хоригложээ.

Эх сурвалж: RT

 

 

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

arhidalt 2018-09-30 146.151.119.169

Orosod arhidalt nas baraltiin 60 % baidag gejee. Ene bol havtgairsan arhidan sogtuurhal DAIN, TAHAL, Ulsgelen 3-tai tentsdeg gej MERGED helsen baidgiig notolj baina Shuu!!! SAIN zasaglal ard tumnee arhind dontuuldaggui ajee.

Хотын уугуул ЧД иргэн Бат 2018-09-30 202.179.27.176

Контент контент л гэх юм. Англиар тэр контент чинь агуулга гэсэн үг шүүдээ. Тэгээд наад гарчигаа нэг хардаа. Шал тэнэг...Уг нь нмйтлэлийн бодлого гээд л урьд нь хэлж ярьдаг байсан. Одоо харь үг хэрэглэх марзан урсгал бий болжэээ.

Ээгий 2018-09-30 77.172.23.29

Гадаад үг хавчуулхаа гадаад хэлтэйгээ илтгэх гэсэн хачин ойлголт байдаг юм шиг байна лээ.

Зочин 2018-09-30 202.179.24.69

Монгол улс ч гэсэн энэ чиглэлд анхаармаар юм. Зар сурталчилгаа нь дэндэж, хэтэрч байх шиг.