Австралийн дуучин “сахалт эмэгтэй” Кончита Вурст 59 дэх удаагийн “Evrovision” наадамд тэргүүлэн танигдсанаасаа хойш, олон нийтийн анхаарлын төвд байх болсон билээ.
Түүнээс хойш транжендер энэ эр “сахалт эмэгтэй” нэрээр алдаршаад байгаа. Өтгөн хар сахал тавьдаг атлаа эмэгтэй хүн шиг хувцасладаг Кончита Вурст өчигдөр АНУ-ын Калифорни мужийн Беверли Хилтон зочид буудалд зохион байгуулагдсан “Алтан бөмбөрцөг” наадмын шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагаанд оролцжээ.
Энэ үеэр тэрбээр ногоон өнгийн урт загвартай, хилэн материалтай даашинзаар гоёсон байна. Түүний үс засалт, сормуус, нүүр будалт үнэхээр төгс байсан гэнэ шүү.
Дашрамд дуулгахад, тэрбээр өөрийн твиттер хуудсаар дамжуулан саяхан Парисын шог сэтгүүлийн редакц руу халдсан халдлагын хэрэгт шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн байна. Ингээд түүний улаан хивсний ёслолын зурагнаас хүргэе.
Эх сурвалж: www.mminfo.mn