Илон Маск Tesla компанийн ТУЗ-ийн даргын албан тушаалаасаа гурван жилийн хугацаатайгаар огцорч байгаа тухай The New York Times мэдээлж байна.
Үүнээс гадна, тэрбээр 20 сая ам.долларын торгуулийг АНУ-ын үнэт цаас, арилжааны холбоонд төлөхөөр болжээ.
Гэхдээ тэр Tesla-ийн ерөнхий захирлын суудлаа хадгалж үлдсэн байна.
Breaking News: Elon Musk will step down as Tesla's chairman for 3 years and pay a $20 million fine in an S.E.C. settlement. He will remain as C.E.O. https://t.co/3JPnwp1GPZ
— The New York Times (@nytimes) September 29, 2018
Өмнө нь, АНУ-ын үнэт цаас, арилжааны холбоо түүнийг мөнгө угаасан хэрэгт буруутгаад байсан. Харин энэ хэргийг Маск үндэслэлгүй хэмээн мэдэгдэж байсан удаатай.
А.АНИР
Эх сурвалж: The New York Times
Холбоотой мэдээ