Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох товыг ирэх арваннэгдүгээр сарын 5-нд тогтоожээ. Ардчилсан намын шинэчлэгдсэн дүрмийн дагуу намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудыг нийт гишүүдийн саналаар тодруулдаг болсон.
Энэхүү дүрмийн дагуу 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны 98 мянган гишүүд тэргүүнээ сонгодог. Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг өнгөрсөн баасан гаригаас эхлүүлсэн байна.
Одоо Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа ажилладаг юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ