Дэд сайдаа үлдээх үү, цомхотгох уу?

Хуучирсан мэдээ: 2018.09.30-нд нийтлэгдсэн

Дэд сайдаа үлдээх үү, цомхотгох уу?

Дэд сайдаа үлдээх үү, цомхотгох уу?

Засгийн газар солигдох, төсвийн хууль хэлэлцэх бүрийд УИХ-ын төвшинд хөндөгддөг асуудал нь дэд сайд нарыг цомхотгох тухай байдаг.

Намрын чуулганыг маргааш нээж, 2019 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэхтэй зэрэгцүүлэн дэд сайд нарыг цомхотгох асуудал сөхөгдөж эхлэх нь ээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн ирэх оны төсөв 1.9 их наядын алдагдалтай байгаа. Энэ нь төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах тал дээр ажиллаж чадаагүй гэсэн шүүмжлэлийг  араасаа дагуулж эхэлжээ.

Сөрөг хүчний хувьд хоёр жилийн турш дэд сайд нараа цомхотгох ёстой гэсэн байр суурь барьж ирсэн. Төсөв хэлэлцэхтэй зэрэгцүүлэн өмнөх байр сууриа илэрхийлж, дэд сайд нарыг цомхотгох асуудлыг тууштай тавих нь.

Эрх баригч намын хувьд 13 дэд сайдыг цомхотгосноор зардлыг бууруулж чадахгүй гэдэг тайлбар хийх нь бий. Гэвч сөрөг хүчний зүгээс 13 дэд сайдыг дагаж туслах, жолооч нарын орон тоо нэмэгдэхээс гадна авто машинаас эхлээд бусад зардлууд дагалддаг. Хэмнэе гэвэл энэ мэт албан тушаалуудаа эхлээд цөөлөх ёстой гэж үздэг юм.

Иймээс УИХ дэд сайд нарыг үлдээх үү, цомхотгох уу гэдэг дээр Засгийн газартай ярих шаардлага гарах нь.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж