"Facebook"-ийг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.29-нд нийтлэгдсэн

"Facebook"-ийг шүүхэд өгчээ

"Facebook"-ийг шүүхэд өгчээ

Facebook компани саяхан 50 сая хэрэглэгчийн мэдээллийг цахим халдлагын улмаас болж алдсан хэмээн олон нийтэд албан ёсоор зарласан билээ. Одоогийн байдлаар мэргэжилтнүүд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнуудтай хамтран шалгаж байна. Цахим халдлагыг ямар учир шалтгааны улмаас үйлдсэн болохыг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Тэгвэл АНУ-ын иргэд болох Карла Эччаваррай болон Деррик Валкер нар аль хэдийн Калифорни мужийн шүүхэд өргөдөл гаргажээ. Тэдний үзэж байгаагаар сошиал сайт хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсанд Facebook компанийг буруутгаж мөн зах зээлийн өрсөлдөөнд хариуцлага алдсан хэргээр шүүхэд өгч байгаа аж.

Одоогийн байдлаар Facebook-ийн зүгээс үүнд албан ёсны хариу өгөөгүй байна.

Түүнчлэн Тайванийн цагаан малгайт хакер Чан чи-юуан есдүгээр сарын 30-нд Марк Зүкербэргийн профайл хуудсыг устгаж үзүүлнэ гэж зарласан боловч хэлснээсээ буцсан бололтой. Харин ч бодлоо өөрчилж,  энэ тухай Facebook компанид мэдэгдэж өөрийн шагналаа авна хэмээжээ.

Тэрбээр өөрийгөө програмын алдаа ологч хэмээн нэрлэдэг бөгөөд Тайвань улсын ток шоу нэвтрүүлгүүдэд удаа дараа оролцож байсан аж. Энэ сарын эхээр Чан чи-юуан Apple pay хэмээх iPhone утасны функцийг ашиглаж нэг тайвань доллар буюу 3 центтэй тэнцэх мөнгөөр таван зуун iPhone худалдан авсан хэмээн мэдүүлж байсан ба Apple болон Tesla компаниудын систем руу халдаж байсан хэмээжээ.

 

 

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: GIZMODO, ENGADGET
Г. МАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж