“Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгээр олонд танигдсан нэгэн бол хөтлөгч П.Анужин. Олонд харагдаж дадсан төлөв төвшин байдлаа эвдэн "Авьяаслаг Монголчууд" шоуны гуравдугаар улиралд шүүгчээр ажиллах болсон тэрбээр хамгийн эхний дугаар дээр 13 настай охин болох Э.Энхжингийн үзүүлбэр дээр "Алтан баззер" дарж үзэгчдийг багагүй гайхшируулсан. Түүний энэхүү үйлдэл нь олноос нилээдгүй шүүмжлэл хүртсэн юм.
Тэгвэл П.Анужин энэ асуудлын талаар “Аз жаргал, баяр бахархлыг надад өгсөн. Соронз мэт миний хайрыг татсан охин шүү дээ. Хоолойны хүч, өгөгдөлтэй хирнээ хүнд хүргэж чаддаггүй, урлаг болгож амилуулж чаддаггүй хүмүүс бас байдаг. Уран налархай бие, царай зүс байх атлаа гойд ялгардаггүй ч хүн бий. Гэтэл эрдэнийн чулуу шиг гялтганаж бусдыг гайхшируулж чаддаг билэг өгөгдөл энэ охинд бий. Бүхий л зүйлийн төгс найрал, энэ бол урлаг" хэмээжээ. Харин охиныг шүүмжлэгсдэд хандан "… Баззер авсан бяцхан охиныг ингэж хэлж, бичиж чадаж байгаа улс бусдыг хараах, харлуулах огт сонин биш” гэжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ