Италийн шигшээ багийн үнэ цэнэгүй хожил

Хуучирсан мэдээ: 2018.09.29-нд нийтлэгдсэн

Италийн шигшээ багийн үнэ цэнэгүй хожил

Италийн шигшээ багийн үнэ цэнэгүй хожил

Волейболын ДАШТ-нийг нутагтаа зохион байгуулж буй Италийн шигшээ баг гуравдугар шатны сүүлийн тоглолтоо Польшийн шигшээ багийн эсрэг хийж 3-2 харьцаатай ялалт байгуулсан. Гэвч энэ ялалт нь Италийн шигшээ багийг хагас шигшээд шалгарахад хангалттай байсангүй. Учир нь Итали болон Польшийн шигшээ багуудын тоглолт таван сет үргэлжилж Италийн шигшээ баг ялалт байгуулсан ч онооны зөрүүгээр -2 оноотой өндөрлүүлсэн.

Мөн хэсэгтээ хоёр тоглолт хийж -24 оноотой өндөрлүүлсэн нь хагас шигшээд шалгарах боломжгүй болгосон. J хэсэгт Итали, Серб болон Польшийн шигшээ багууд гурван биенээ тойроод хожсон ч Италийн шигшээ баг  хасах оноотой тул дэлхийн аваргаа гуравдугаар шатнаас өндөрлүүлж байна. Харин Италийн шигшээ багт хожигдсон Польш улсын шигшээ баг хэсгээ тэргүүлж хагас шигшээд АНУ-ын шигшээ багтай тоглохоор болсон бол Сербүүд Бразилтай тоглоно.

Тэмцээний гуравдугаарр шатны I хэсэгт Бразилын шигшээ баг 25-20, 25-18, 25-19 харьцаагаар АНУ-ын шигшээ багийг буулгаж авснаар хэсгээ тэргүүлж хагас шигшээд шалгараад байна. Харин хэсгийн хоёрдугаар АНУ-ын шалгарч хагас шигшээд аваргаа хамгаалагч Польшийн шигшээ багтай тоглохоор болсон.

Дэлхийн аваргын хагас шигшээ тоглолт өнөө орой 23.00 цагаас Бразил-Сербийн тоглолтоор эхлэх бол шөнийн 03.15 мин-аас АНУ-ын эсрэг Польшийн шигшээ багууд тоглоно. Хожсон багууд аваргын төлөө тоглох бол хожигдсон хоёр баг хүрэл медалийн төлөө тоглоно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж