2019 оны төсвийн төслийг баасан гаригт өргөн барьсан. Ингэхдээ Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн оюутнуудад сар бүр 100 мянган төгрөг олгохоор тусгажээ. Өмнө оюутан бүрт 70 мянган төгрөг олгодог байсан ч зогсоогоод байсан юм.
2017-2018 оны хичээлийн жилд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл (МСҮТ)-ийн 83 төв үйл ажиллагаа явуулж байгаагийн 50 нь төрийн өмчийн, 33 нь хувийн өмчийн сургууль байна. Нийт МСҮТ-ийн 49 нь бие даасан, 19 нь коллежийн, зургаа нь дээд сургуулийн, ес нь их сургуулийн харьяа байна. МСҮТ-д 2017-2018 оны хичээлийн жилд 35.8 мянган суралцагчид суралцаж байгаа нь өмнөх оноос 4.3 мянгаар буурчээ.
Ш.ОЧ