Галд орон гэрээ алдаж, өндөр настай ээж, дөрвөн сартай бага охин болон 2, 3 настай дэрсхэн охидын хамт зүдэрч явсан Д.Батмөнхийн тухай сурвалжлагыг ТВ5 телевизийн сэтгүүлч Г. Бадамлянхуа иргэд, олон нийтэд цаг алдалгүй хүргэсэн. Сурвалжлага энэ сарын 18-нд цацагдаж, тэр даруй Д.Батмөнхөд туслах сайхан сэтгэл өвөртөлсөн олон хүн тус телевизэд хандаж эхэлсэн байдаг. Маргаашаас нь түүнд туслах хандивын аян өрнөж, ердөө долоо хоногийн дотор Д.Батмөнхийн хандивын дансанд 85 сая төгрөг төвлөрчээ.
Тэрбээр есдүгээр сарын 27-ны өдөр буюу намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр ард түмний хандивын мөнгөөр авсан байрандаа шинэ гал голомтоо бадраасан байна. Байрны эзэн нь 145 сая төгрөгийнхөө байрыг 50 хувь хямдруулаад 75 сая төгрөгөөр заржээ. Мөн жилийн есөн 900 мянган төгрөгийн төлбөртэй цэцэрлэгт Д.Батмөнхийн хоёр том охиныг хамруулахаар болсон байна.
Э.БУРАМ
зочин 2018-09-29 103.57.92.117
Ямар сайхан сэтгэл бэ,бахархаж бна.
зочин 2018-09-29 202.21.111.98
сайн үйлс улам дэлгэрэх болтугай.
Зочин 2018-09-29 202.21.106.134
ashgui dee sanaa zovj bailaa
зочин 2018-09-29 66.181.183.238
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй
зочин 2018-09-29 139.5.217.181
монголчууд бид зовхи нь дээшээ босоо ард түмэн гэдгээ олуулаа нэгдсэн үедээ илүү ттод харуулдагийн жишээ боллоо Д.Батмөнх таны гэр бүл сайхан сэтгэлд олон түмнийхээ итгэлийг дааж амьдрах үлдлээ Д.Батмөнх түүний хүүхдүүд ээжид нь аз жаргал эрүүл энхийг хүсье. Сайхан сэтгэлд тусч олон түмний буян заяа нь үргэлжийн дэлгэрч явах болтугай.