Оюутолгой компанид гарсан хүчингийн хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.29-нд нийтлэгдсэн

Оюутолгой компанид гарсан хүчингийн хэргийг шалгаж байна

Оюутолгой компанид гарсан хүчингийн хэргийг шалгаж байна

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Оюу толгой компанид энэ сарын 4-нд хүчингийн хэрэг гарсан талаар өчигдөр /2018.09.28/ мэдээлсэн билээ. Тодруулбал, ажлын байран дээр гарсан уг хэргийн сэжигтэн  нь хэргийг үйлдсэн даруйдаа оргон зайлсан байна. Хохирогч эмэгтэй цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар сэжигтнийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Сэжигтнийг Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг 20 гаруй хоногийн хугацаанд эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны дүнд Улаанбаатар хотод байхад нь баривчилсан байна.   Сэжигтэн этгээд нь Хөвсгөл аймгийн харьяат 29 настай Б гэгч байсан ба анхан шатны мэдүүлгээр хэргээ хүлээсэн гэх мэдээлэл байна.

Э.БУРАМ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж