УЛСЫН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТ ДУНДЖААР 42 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн билээ. Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон юм.
Өнөөдрийн байдлаар 33.3 мянган га-г ангилан хадаж, 75.3 мянган га-гаас 107.6 мянган тонн үр тариа, 10.5 мянган га-гаас 125.7 мянган тонн төмс, 6 мянган га-гаас 67.7 мянган тонн хүнсний ногоо, 11,8 мянган га-гаас 33,3 мянган тонн тэжээл, 6,3 мянган га-гаас 5 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Улсын хэмжээнд ургац хураалт дунджаар 42 хувьтай явагдаж байгаа аж.
Цаг агаарын хүндрэлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, ургацын хаягдлыг багасгах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан салбаруудаа шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгох, үтрэм дээр хүнсний буудайг шуурхай татан авах, налсан тариа хураах иш өргөгчийг ОХУ-аас нийлүүлэх ажлыг зохион байгуулж буй юм байна.
Э.БУРАМ