У.Хүрэлсүх: Монголчууд зовлон тохиолдсон ард түмэнд ямагт туслахыг эрмэлздэг | News.MN

У.Хүрэлсүх: Монголчууд зовлон тохиолдсон ард түмэнд ямагт туслахыг эрмэлздэг

У.Хүрэлсүх: Монголчууд зовлон тохиолдсон ард түмэнд ямагт туслахыг эрмэлздэг

У.Хүрэлсүх: Монголчууд зовлон тохиолдсон ард түмэнд ямагт туслахыг эрмэлздэг

NEWS агентлагийн сэтгүүлч, редактор Ж.Нямсүрэн Нью-Йоркоос мэдээлж байна.


НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ. Ингээд түүний хэлсэн онцлох үгнээс хүргэе.

-Дэлхий ертөнц ийнхүү хөгжиж байгаа хэдий ч зөрчил тэмцэл, өлсгөлөн ядуурал, тэгш бус байдал зэрэг олон асуудал, зовлон бэрхшээл бидэнд тулгарсаар байна.

-Монгол Улс аливаа зөрчил тэмцлийг хүчээр бус, тайван замаар, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх ёстой гэсэн зарчмын байр суурийг үргэлж баримталж ирсэн.

-Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж монголчууд хэлцдэг.

-Монголчууд бид энх тайван, амар амгалан байдал үгүйлэгдэж, гамшиг зовлон тохиолдсон улс орон, ард түмэнд ямагт туслахыг эрмэлздэг.

– НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монголын цэргийн албан хаагчид 2002 оноос, цэргийн багууд 2006 оноос хойш үүрэг гүйцэтгэж байна.

-Монголын энхийг сахиулагчид дэлхийн хамтын нийгэмлэгээс “гуйвшгүй, төвшин, чадвартай” гэсэн үнэлгээ авсанд бид бахархалтай байдаг.

-Монгол Улсын аюулгүй байдал, хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой Зүүн Хойд Азийн асуудал нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг яах аргагүй мөн.

-Монгол Улс 1980-аад оноос Зүүн Хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг тууштай дэвшүүлж ирсэн.

-2014 оноос Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг жил бүр зохион байгуулж ирлээ.

-Саахалт айлын санаа нэг, айл хүний амь нэг гэж монголчууд хэлдэг.

-Монгол Улс хоёр хөрштэйгөө харилцаагаа стратегийн түвшинд хөгжүүлэх, тэдний зүгээс бүс нутгийн хэмжээнд гаргасан санаачилгыг анхааралтай ажиглаж, идэвхтэй оролцох байр суурь баримталдаг.

-Монгол бол хэдэн мянган жилийн түүхэндээ шашны болоод үндэстэн хоорондын дайн гаргаж байгаагүй цөөн улсын нэг юм.

-Тэртээ 812 жилийн өмнө байгуулагдсан Их Монгол улсад хуулийг бүхнээс дээр тавьж, шүтэж бишрэх эрх чөлөөг хөхиүлэн дэмждэг, христ, лал, күнз, буддын сургаалтнууд тэгш эрхтэй, үзэл суртлын дайнгүй зэрэгцэн оршдог байжээ.

-Монголын эзэнт гүрэн нь бүх шашныг хүлцэх, хүндлэх асар том бүс нутаг байсан нь өнөөгийн ертөнцөд маш сургамжтай юм.

-Тогтвортой хөгжлийн зорилтуудыг үндэсний хөгжлийн бусад бодлого, баримт бичгүүдтэй уялдуулж, богино, дунд хугацааны төлөвлөгөө, хөтөлбөрт хуваан үе шаттай хэрэгжүүлж эхлээд байна.

– Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар нь дэлхийн бүх улс үндэстнүүд, түүний дотор нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд илүү хурц мэдрэгдэж эхлээд байна

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсвийн орлого давж биеллээ.

-Эдийн засгийн өсөлт хүмүүсийн амьдралд шууд тусгалаа олохгүй байгаа нь манай Засгийн газрын өмнө тулгарч байгаа нэг сорилт юм.

-Монгол Улсын иргэдийн боловсролын түвшин харьцангуй өндөр бөгөөд 2018 оны улсын төсвийн хоёр дахь том багц нь боловсролын салбарын төсөв байгаа нь төр засгаас хүний хөгжилд байнга тэргүүлэх ач холбогдол өгч ирсний илрэл юм.

-Энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн асуудлын зэрэгцээ өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа бас нэг том сорилт  бол уур амьсгалын өөрчлөлт билээ.

-Дэлхийн улс үндэстнүүд бүгдээрээ нэг итгэлцэл дор нэгдмэл байж, одоо болон ирээдүйн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгож, хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдал, эрх чөлөө, тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтээрээ хамтдаа хүчин зүтгэхийг НҮБ-ын эрхэм индэр дээрээс уриалж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-29 103.212.117.42

Azerbaijan orj judo uzehees hetrehgui baigaa huniig bodvol amerik orood ajlaa buteegeed irj baigaa hun yum baina gej oilgoloo. Yum haritsangui l daa

Avatar

Garuda 2018-09-29 202.126.89.22

Энэ хүүр намын нэр хүндийг шалны алчуур болголоо одо хурдахан ухныг солихгуй бол бид байхгүй шүү

Avatar

Odxuu. D 2018-09-29 168.126.248.100

Маш сайхан үг хэллээ. Цог золбоотой сайхан харагдаж байна. Ерөнхий сайдаараа бахархаж байна шүү. Улс орны маань эдийн засаг сэргээд, олон жил ярьсан ажлууд эхлээд одоо л нэг эмх цэгцэндээ орж эхэлж баых шиг байнадаа. Ерөнхий сайдаа зоригтой дайчин байгаарай. Ард түмэн чинь итгэж найдаж байгаа шүү.

Avatar

Odxuu. D 2018-09-29 168.126.248.100

Маш сайхан үг хэллээ. Цог золбоотой сайхан харагдаж байна. Ерөнхий сайдаараа бахархаж байна шүү. Улс орны маань эдийн засаг сэргээд, олон жил ярьсан ажлууд эхлээд одоо л нэг эмх цэгцэндээ орж эхэлж баых шиг байнадаа. Ерөнхий сайдаа зоригтой дайчин байгаарай. Ард түмэн чинь итгэж найдаж байгаа шүү.

Avatar

Odxuu. D 2018-09-29 168.126.248.100

Маш сайхан үг хэллээ. Цог золбоотой сайхан харагдаж байна. Ерөнхий сайдаараа бахархаж байна шүү. Улс орны маань эдийн засаг сэргээд, олон жил ярьсан ажлууд эхлээд одоо л нэг эмх цэгцэндээ орж эхэлж баых шиг байнадаа. Ерөнхий сайдаа зоригтой дайчин байгаарай. Ард түмэн чинь итгэж найдаж байгаа шүү.

Avatar

Зочин 2018-09-29 202.126.89.31

Мэдээ.мн дээр хэлсэн үг нь бүтнээрээ гарч. Ичмээр, зүгээр л намынхаа хуралд илтгэл тавьж бгаа юм шиг бла бла гэсэн бна лээ, хэдэн 10 жилийн өмнө ярилцаж бсан юмыг нь энэ бид 2 уриалаад яахав дээ, гэнэт нойрноосоо сэрсэн юм шиг.

Avatar

mongol 2018-09-29 64.119.16.7

sain bn ok

Avatar

Uhna janhuu 2 mandtugai!!! 2018-09-29 64.119.20.30

Шууд амиа хорлож ухна даргынхаа нэр төрийг аврана, яадаг юм. Зарим хүмүүс муу ухна даргыг минь арай дэндүү шулуун үнэнээр хэлэх юм аа. Тиймэрхүү тархи толгой эргүүлсэн элдэв үнэнийг өгүүлсэн мэдээг битгий үзээрэй гэж ухна дарга их зөв зүйл хэлж байна лээ. Ард бидний өлсөх, зовох яах вэ, муу ухна дарга минь л сайхан омголон онгироо хөөрүү зангаараа ард биднийгээ хөөргөөд баясгаад байж байвал л болоо!

Avatar

Uhna janhuu 2 mandtugai! 2018-09-29 64.119.20.30

Муу ухна дарга маань лааны барималтай биш яг жинхэнэ ориг трамптай нь уулзсан биз дээ. Арай ч мань хэдийгээ тэгэж аймаар хуурахгүй байх аа. Америкууд муу даргыг маань ирж юм үз гэсэн гээ биз дээ. Заавал урилга байх ёстой байдаг юм уу. Ард мань хэд нь мэдэж байгаа ч юм алга. Муу ухна дарга минь байгаагийн хүчинд ухна даргынхаа төрөөс өгсөн мөнгөөр хоосон хонохгүй болж байна аа. Ухна даргыг минь аваад хаячихвал би гэж хүн лав зүгээр сууж чадахгүй ээ. Шууд амиа хорлож ухна даргынхаа нэр төрийг авра

Avatar

zochin 2018-09-29 150.129.140.74

Namiin nereer garsan bolhoos Ard tumen songoogui shuu! Gishuun bish shuu!

Avatar

Монгол 2018-09-29 69.127.42.30

Маш муу уг хэлжээ. Орчуулагчийн хэмжээий мэдлэгтэй, дарга нарын улыг долоож дээшээ гарсан бялдууч гадаад яамны сайд Цогтбаатар байхад ийм л уг хэлнэ дээ. Шившиг болжээ. Ганц найдаж байгаа зуйл бол олон хун тоож сонсоогуй байлгуй дээ.

Avatar

mongol 2018-09-29 64.119.16.7

chi post kommunist bolohoor kommunist mayagaar ug helne gej bodson uu uuriiguu l hichee mash sain ug helsen bn

Avatar

mendee 2018-09-29 103.10.21.85

өөрсдөө сонгочихоод өөрсдөө муулаад тэнэгээ хэнд харуулдаг байна аа.аан.Хүрэлсүх дээ гол нь биш Монгол улсын ерөнхий сайд үг хэлсэн байна малуудаа.Шударга бай өөрөө чадаагүй бол өрөөлд бүү гай бол.

Avatar

mmeedee 2018-09-29 103.10.21.85

өөрсдөө сонгочихоод өөрсдөө муулаад тэнэгээ хэнд харуулдаг байна аа.аан.Хүрэлсүх дээ гол нь биш Монгол улсын ерөнхий сайд үг хэлсэн байна малуудаа.Шударга бай өөрөө чадаагүй бол өрөөлд бүү гай бол.

Avatar

mmeedee 2018-09-29 103.10.21.85

өөрсдөө сонгочихоод өөрсдөө муулаад тэнэгээ хэнд харуулдаг байна аа.аан.Хүрэлсүх дээ гол нь биш Монгол улсын ерөнхий сайд үг хэлсэн байна малуудаа.Шударга бай өөрөө чадаагүй бол өрөөлд бүү гай бол.

Avatar

иргэн 2018-09-29 202.126.89.233

юм хийх гэж зүтгэж байгаа хүнээ дандаа муулна.өөрсдөө юу ч чадахгүй.нүб д ярьлаа гээд юу нь болохгүй бна.хэлдэг ярьдаг үгээ л хэлсэн байна.гадаад зарим улс шиг эх орон нь дайнд нэрвэгдсэн.үнлэстэн хоорондын дайнтай.тийм улсыг хүсээд байгаа вм уу.бид ядууч айх аюулгүй дайнгүй эрх чөлөатэй амьдарч бна.энэ жаргал шүү.бүдүүн гэдсээ унжуулсан тарган хонины мах идсэн түмпэн дүүрэн айраг уусан намхан бүдүүн гахай шиг болсон хурган мэдлэггүй залуус нам дагаж гүйсэн малнууд зүгээр ажилыг нь хийлгээч

Avatar

Anu 2018-09-29 24.46.102.95

Sain

Avatar

Зочин 2018-09-29 122.201.31.235

Зайлаачээ малаа

Avatar

zochin 2018-09-29 103.212.119.147

ar ajil chine hetsuudlee zaluu mini.irj ajlaa hiivel deersen.

Avatar

Зочин 2018-09-29 202.9.42.88

Хэдэн мянган жилиын түүхэндээ шашин болон үндэстэн хоорондын тэмцэл гараагүй гэдгийг майн ойлгосонгүй Эх оронд чинь ам доллар 2570 төгрөгтэй тэнцэж амьдрал доройтох эхлэл тавигдлаа. Сонин хүмүүст төрийн жолоог өгсөн бид өөрсдөө буруутай.

Avatar

Зочин 2018-09-29 66.181.187.127

Одоо цагт бидэнд манж нанхиад биш мангадууд л гөх дэгээ болж хойш чангааж бна шүү дээ Бид хэдэн мянганы түүхэндээ нахиадуудыг айлгаж бснаас бус айж бсангүй одоо л мангадын тархины угаалтаар танк нтр ггээд үхтлээ айх болж дээ

Avatar

Зочин 2018-09-29 66.181.184.228

Үгийг нь хэдэн хүн сонссон бо

Avatar

Dorjzidov 2018-09-29 103.229.120.160

Erongiilihgch, Eronhii said 2 ch mundag l bna. Ha ha onoo tal bolin tuunii gar hol heden anitas yaj\nmongo husah ve l gej boddog, medegdeed baigaa. Uhchih geed baigaa.

Avatar

Хотын уугуул ЧД иргэн Бат 2018-09-29 202.179.25.138

Энэ элдэв "шүүмж" бичээд байгаа ноход бол харваас Монгол хүн биш эсвэл худалдагдсан этгээдүүд байгаа нь илт байна. Монголчуудыг дотор нь хагаралдуулж муулж байх бол эртний манж нанхиадын шилдэг арга. Жингэр ноход хуцаж байг, жингийн цуваа явж л байна.

Avatar

Зочин 2018-09-29 195.176.3.20

Ротын улс төрийн орлогч ёстой толгойг нь эргэтэл чааж өгчээ ккк

Avatar

Зочин 2018-09-29 202.9.43.116

Онигооны жинхэн эзэн зоригт цэрэг Швейкийн монгол хувилбар…

Avatar

zochin 2018-09-29 49.0.152.66

Eronhii saiddaa amjilt husie hiimoritoi saihan haragdaj bna

Avatar

zochin 2018-09-29 202.131.232.114

getsuu ch yum aa daa, heleh ug oldohguy yum bn

Avatar

Зочин 2018-09-29 202.126.89.205

Улсын менгеер танилцах аялал хийж яваа бага дарга шуу дээ.

Avatar

Зочин 2018-09-29 202.9.43.245

Шал худлаа гар монгол улсын төлөө явж харагдаач өөрийнхөө төлөө явж байж

Avatar

Зочин 2018-09-29 66.181.189.218

Онигооны хүүр шүү Ийм ч ерөнхий сайдтай байх гэж

Avatar

Зочин 2018-09-29 202.55.191.42

Бурхан минь Англиар л битгий ярьсан байгаасай даа!!! Ичдэггүй гар шүү энэ Хүрлээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж