Facebook-ээс 50 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Facebook-ээс 50 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ

Facebook-ээс 50 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ

Таны Facebook өчигдөр үл мэдэх шалтгаанаар гарсан уу. Тэгвэл таны мэдээлэл алдагдсан байж болзошгүй талаар Facebook мэдээлсэн байна. Нийт 50 сая хэрэглэгч энэхүү цахим халдлагад өртсөн болохыг тодруулсан бөгөөд одоогийн байдлаар энэхүү халдлагыг шалгаж байгаа аж.

Facebook профайл дээр “View As” буюу өөрийн профайлаа хэн нэгнээр харах функцийг ашиглаж мэдээлэл хулгайлсан талаар тэмдэглэсэн байна. Энэ талаар Facebook-ийн мэргэжилтнүүд өнгөрсөн Мягмар гаригт халдлага гарсан бөгөөд яаралтай хариу арга хэмжээ авч, 50 сая хэрэглэгчдийг Facebook-үүс хүчээр гаргажээ. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд “View As” функцийг хэрэглэсэн 40 сая гаруй хэрэглэгч өртсөн талаар мэдээлсэн байна.

Энэ талаар Facebook сошиал сайтыг үндэслэгч Марк Зүкербэрг хэвлэлийн хурал хийсэн бөгөөд “халдлага” хэмээн мэдэгджээ. Цахим халдлагыг зохион байгуулагчид Facebook сайтын мэдээллийн санд нэвтэрч хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хулгайлахыг оролдсон, үүнээс сэргийлж хэрэглэгчдийг хүчээр гаргасан хэмээн тэрбээр онцолжээ.

Одоогийн байдлаар “View As” функцийг унтраасан бөгөөд Facebook компани АНУ-ын холбооны мөрдөх товчоотой /FBI/ хамтран дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулахаар шалгаж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: GIZMODO
Г. МАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Нэргүй ах 2018-09-29 59.153.115.135

Манайд мэдээллээ алдаал учиргүй хохироод байгаа хүн байхгүй байхаа

Huushee 2018-09-29 108.218.234.108

Orohgui bnashdee

zochin1 2018-09-29 108.218.234.108

Uilchilgeenii kompaniud chini dandaa uilchluulegchdiinhee medeelliig hoorondoo zardag yum bilee. Bi bankind credit card neelgesen chini, busad bank sanhuugiin gazruudaas ayagui ih urilga irsen. Baliar yumnuud minii medeelliig zartsan bolohoor busad gazruud manaid neelgeech, manaihaas zeel avaach geed l odoo hurtel irseer l bna.

zochin 2018-09-29 108.218.234.108

Ene uilchilgeenii kompaniud chini dandaa uilchluulegchdiinhee medeelliig hoorondoo zardag yum bilee. Bi bankind credit card neelgesen chini, busad bank sanhuugiin gazruudaas ayagui ih urilga irsen. Baliar yumnuud minii medeelliig zartsan bolohoor busad gazruud manaid neelgeech, manaihaas zeel avaach geed l odoo hurtel irseer l bna.

Зочин 2018-09-29 202.126.89.205

Зарчихаад алдсан гэж хуцаж байгаа юм.