Таны Facebook өчигдөр үл мэдэх шалтгаанаар гарсан уу. Тэгвэл таны мэдээлэл алдагдсан байж болзошгүй талаар Facebook мэдээлсэн байна. Нийт 50 сая хэрэглэгч энэхүү цахим халдлагад өртсөн болохыг тодруулсан бөгөөд одоогийн байдлаар энэхүү халдлагыг шалгаж байгаа аж.
Facebook профайл дээр “View As” буюу өөрийн профайлаа хэн нэгнээр харах функцийг ашиглаж мэдээлэл хулгайлсан талаар тэмдэглэсэн байна. Энэ талаар Facebook-ийн мэргэжилтнүүд өнгөрсөн Мягмар гаригт халдлага гарсан бөгөөд яаралтай хариу арга хэмжээ авч, 50 сая хэрэглэгчдийг Facebook-үүс хүчээр гаргажээ. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд “View As” функцийг хэрэглэсэн 40 сая гаруй хэрэглэгч өртсөн талаар мэдээлсэн байна.
Энэ талаар Facebook сошиал сайтыг үндэслэгч Марк Зүкербэрг хэвлэлийн хурал хийсэн бөгөөд “халдлага” хэмээн мэдэгджээ. Цахим халдлагыг зохион байгуулагчид Facebook сайтын мэдээллийн санд нэвтэрч хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хулгайлахыг оролдсон, үүнээс сэргийлж хэрэглэгчдийг хүчээр гаргасан хэмээн тэрбээр онцолжээ.
Одоогийн байдлаар “View As” функцийг унтраасан бөгөөд Facebook компани АНУ-ын холбооны мөрдөх товчоотой /FBI/ хамтран дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулахаар шалгаж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: GIZMODO
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ