Цахим хуудаснаа өчигдрөөс замын нүхийг шороо зөөн бөглөж байгаа цагдаагийн бичлэг тавигдсан. Энэхүү бичлэг нь олон мянган хүний талархлыг хүлээгээд байгаа юм. Тэгвэл тэрхүү цагдаа залууг Ц.Хишигбаяр гэдэг бөгөөд Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажилладаг байна.
Ажилдаа ийм сэтгэлтэй мундаг цагдаа нарыг шэйр хийж алдаршуулая тэхүү хэдүүлээ! 😊👍
Posted by Хөгжилтэй бичлэгүүд on Thursday, September 27, 2018
Түүний хувьд Цагдаагийн байгууллагад тав дахь жилдээ ажиллаж байгаа гэнэ. Яг замын цагдаагийн зохицуулагчаар ажиллаад хоёр сар болжээ. Тэрбээр хийсэн үйлдлийнхээ талаар хэлэхдээ "Хэдийгээр миний ажил биш ч гэсэн замын эвдрэл гэмтлээс болж хөдөлгөөн удаашраад байсан учраас хүрз, шороо зөөх сав олж аваад замын эвдрэлтэй хэсгийг бөглөсөн" хэмээн ярьжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ