Тодорхой нэр, хаяггүй найзуудаа “Unfriend” хийгээрэй

Хуучирсан мэдээ: 2018.09.29-нд нийтлэгдсэн

Тодорхой нэр, хаяггүй найзуудаа “Unfriend” хийгээрэй

2017 оны байдлаар цахим орчинд 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол  энэ оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт бүртгэгджээ

Тодорхой нэр, хаяггүй найзуудаа “Unfriend” хийгээрэй

Монгол Улсын хэмжээнд интернет хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа юм. 2017 оны байдлаар цахим орчинд 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол  энэ оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт бүртгэгджээ. Үүнээс 94 хувь нь залилан, 2.5 хувь нь сүлжээний гэмт хэрэг, 0.7 хувь нь бусдын нууцад халдах, 1.4 хувь нь садар самуунтай холбоотой гэмт хэргүүд үйлдэгдсэн байна.

Тиймээс Цагдаагийн ерөнхий газар энэ оны есдүгээр сарын 5-ны өдрөөс цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Unfriend хөдөлгөөн” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний үеэр цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нөлөөлөх, мэдээлэл хийх, зөвлөгөө өгөх гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж, хэрэгжүүлж байгаа юм.

Мөн Фейсбүүк цахим орчинд “Хар жагсаалт” бүлгэмийг шинээр нээж нийгмийн сөрөг мэдээ мэдээлэл, садар самуун зүйлийг фэйсбүүк компанид “Report” хийж мэдэгдсэнээр олон удаагийн гомдол, саналаар устгагдах боломж бүрдэх юм. Та бас энэхүү хөдөлгөөнд нэгдэж, зураггүй, тодорхой нэр хаяггүй, найз байвал unfriend хийж өөрийгөө болон бусдыг болзошгүй гэмт халдлагаас урьдчилан сэргийлээрэй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж