2020 оны ногоон картны сугалааны бүртгэл ирэх сард эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.29-нд нийтлэгдсэн

2020 оны ногоон картны сугалааны бүртгэл ирэх сард эхэлнэ

2020 оны ногоон картны сугалааны бүртгэл ирэх сард эхэлнэ

Олон үндэстний визийн хөтөлбөр буюу бидний нэрлэдгээр ногоон картны сугалаа хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департамент 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. Уг хөтөлбөр нь Америкаас цагаачлал бага хүсдэг улсын иргэдэд АНУ-д хууль ёсоор байнга оршин суух, суралцах, ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгодог байна.

Тэгвэл ногоон картны 2020 оны ээлжит сугалааны бүртгэл  эхлэх гэж байна. Тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 3-ны Лхагва гарагийн АНУ-ын Зүүн эргийн өдрийн цагийн бүсийн (Eastern Daylight Time) (GMT-4) үдийн 12.00 цагаас 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны Мягмар гарагийн АНУ-ын Зүүн эргийн стандарт цагийн бүсийн (EST) (GMT-5) үдийн 12.00 цаг хүртэл ногоон картны сугалааны бүртгэл үргэлжилнэ. Сугалаанд АНУ-ын Төрийн Департаментын www.dvlottery.state.gov цахим хуудас руу орж электрон хэлбэрээр бүртгүүлэх бөгөөд ямар ч хураамж төлөхгүй гэж АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Ногоон карт /АНУ-д албан ёсоор оршин суух/ нь дараах давуу талуудтай:

  • АНУ-д албан ёсоор оршин сууж албан ёсны иргэн болох зөвшөөрөл олгогдоно.
  • АНУ-ын нутаг дэвсгэрт байрлах ямар ч байгууллагад ажиллах боломжтой.
  • Өөрийн бизнесээ эхлүүлж өөрийн гэсэн компанитай болох боломжтой.
  • АНУ-с албан ёсны зөвшөөрлөөр орж гарах боломжтой.
  • Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжтой.
  • Боловсролдоо засгийн газраас санхүүгийн дэмжлэг авах боломжтой.
  • Хожим нь АНУ-ын иргэний харъяалалаас хасагдахгүй.
  • 21 хүртэлх насны гэрлээгүй хүүхдээ урилгаар авчрах боломжтой.
  • Хөрөнгө худалдаж авах, банкнаас зээл авах эрх нээлттэй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж