Олон үндэстний визийн хөтөлбөр буюу бидний нэрлэдгээр ногоон картны сугалаа хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департамент 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. Уг хөтөлбөр нь Америкаас цагаачлал бага хүсдэг улсын иргэдэд АНУ-д хууль ёсоор байнга оршин суух, суралцах, ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгодог байна.
Тэгвэл ногоон картны 2020 оны ээлжит сугалааны бүртгэл эхлэх гэж байна. Тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 3-ны Лхагва гарагийн АНУ-ын Зүүн эргийн өдрийн цагийн бүсийн (Eastern Daylight Time) (GMT-4) үдийн 12.00 цагаас 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны Мягмар гарагийн АНУ-ын Зүүн эргийн стандарт цагийн бүсийн (EST) (GMT-5) үдийн 12.00 цаг хүртэл ногоон картны сугалааны бүртгэл үргэлжилнэ. Сугалаанд АНУ-ын Төрийн Департаментын www.dvlottery.state.gov цахим хуудас руу орж электрон хэлбэрээр бүртгүүлэх бөгөөд ямар ч хураамж төлөхгүй гэж АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Ногоон карт /АНУ-д албан ёсоор оршин суух/ нь дараах давуу талуудтай:
- АНУ-д албан ёсоор оршин сууж албан ёсны иргэн болох зөвшөөрөл олгогдоно.
- АНУ-ын нутаг дэвсгэрт байрлах ямар ч байгууллагад ажиллах боломжтой.
- Өөрийн бизнесээ эхлүүлж өөрийн гэсэн компанитай болох боломжтой.
- АНУ-с албан ёсны зөвшөөрлөөр орж гарах боломжтой.
- Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжтой.
- Боловсролдоо засгийн газраас санхүүгийн дэмжлэг авах боломжтой.
- Хожим нь АНУ-ын иргэний харъяалалаас хасагдахгүй.
- 21 хүртэлх насны гэрлээгүй хүүхдээ урилгаар авчрах боломжтой.
- Хөрөнгө худалдаж авах, банкнаас зээл авах эрх нээлттэй.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ