АТГ: ЗТХЯ-ны мэргэжилтэнд яллах дүгнэлт үйлджээ

Хуучирсан мэдээ: 2018.09.29-нд нийтлэгдсэн

АТГ: ЗТХЯ-ны мэргэжилтэнд яллах дүгнэлт үйлджээ

АТГ: ЗТХЯ-ны мэргэжилтэнд яллах дүгнэлт үйлджээ

Авлигатай тэмцэх газраас /АТГ/  Зам, тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/ Тээврийн ухаалаг систем, өгөгдлийн сан хариуцсан мэргэжилтэн н.Батсүхэд холбогдох хэргийг шалгаж дуусчээ. Тодруулбал, өнгөрсөн 2017 оны долоогоос арванхоёрдугаар сард тэрбээр яамныхаа төв серверт нэвтэрч, Тавантолгойн нүүрс тээвэрлэдэг Хятадын компаниудын машинд дугаар олгохоор хуурамч материал бүрдүүлж байсан нь тогтоогдсон байна.

Мэргэжилтэн н.Батсүх нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Авто тээврийн Үндэсний төвд ажиллаж байгаад өөр ажилд шилжсэн хүмүүсийн нэрээр серверт нэвтэрч, тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд хуурамч мэдээлэл оруулах, хуучин байсан зарим мэдээллийг устгаж өөрчилж байсан аж. Прокурорын байгууллагаас ЗТХЯ-ны мэргэжилтэн н.Батсүхэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  шилжүүлэх аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж