Онц шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Онц шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна

Онц шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна

Завханы зүүн, Өмнөговийн хойд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр, Хөвсгөл, Орхон, Булган, Төвийн аймаг, Архангай, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар 34 мм бороо, хур тунадас оржээ. Үүнээс хамгийн их нь Хэнтийн Норовлинд 34 мм, Дадалд 30 мм, Биндэрт 24 мм, Батноровт 20 мм, Гурванбаянд 19 мм, Батширээтэд 10 мм, Дорнодын Сэргэлэнд 25 мм, Цагаан-Овоод 19 мм бороо, хур тунадас орсон байна.

Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс