Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг Ургац хураалтын ажил жигдэрсэн энэ үед тариалангийн талбайг малын хөлөөс хамгаалах, малыг байнгын хариулга маллагаатай байлгах, малчид, иргэдийг аравдугаар сарын 15-ныг хүртэл тариалангийн талбайгаас 15 км-ын алсад намаржуулах, хураалтын ажилд оюутан сурагчдыг татан оролцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах тухай чиглэл өгсөн.
Энэ дагуу Дархан-Уул аймгийн хэмжээнд ХААИС-ийн 96, ШУТИС-ийн 182, ХУИС-ийн 90, МСҮТ-ийн 300, Уул уурхай политехникийн коллежийн 430, Дархан-Өргөө политехникийн коллежийн 149 оюутан ургац хураалтад оролцож байна. Ургац хураалтад оролцох хүсэлтэй оюутны тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа ажээ.
Э.БУРАМ