Гудамжны загварын шоу болно

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

Гудамжны загварын шоу болно

Гудамжны загварын шоу болно

Их хотын залуусын өдөр тутмын загварын давлагаа шинэ эрин үеийн дүр төрхийг илэрхийлэх гудамжны загварын шоу ирэх сарын 6-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах болжээ.

Анкейс фейшн (Uncase fashion) –ээс энэхүү шоуг “Maxmall center”-т хийх бөгөөд Монголдоо анхдагч төдийгүй өөрийн дотоод мэдрэмжээ хувцаслалт, имиж бүрдүүлэлтээр илэрхийлж буй залуусыг нээх, зөв чиг хандлагыг бий болгох зорилготой аж. Уг шоунд Улаанбаатар хотын хамгийн шинэлэг, өвөрмөц, өдөөн хатгасан цуглуулгууд танилцуулагдана.  Тэдгээр цуглуулгыг үзэхээр ирсэн зочид ч бас ижил хэв маягаар хувцаслана. Энгийн свитер цамц хүртэл энэ хотод байж болох хамгийн этгээд, өнгөлөг байдлаар үзэгдэх нь.

Б.УУГАНБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж