Хархнаас хүн рүү өвчин халдсан анхны тохиолдол илэрчээ | News.MN

Хархнаас хүн рүү өвчин халдсан анхны тохиолдол илэрчээ

Хархнаас хүн рүү өвчин халдсан анхны тохиолдол илэрчээ

Хархнаас хүн рүү өвчин халдсан анхны тохиолдол илэрчээ

Эрдэмтэд  хархнаас хүн рүү өвчин халдсан анхны тохиолдлыг нээн илрүүлжээ.

“Энэ бол дэлхий дээрх хамгийн анхны тохиолдол. Хархны гепатит E вирус хүний гепатит E вирусын төрлөөс өөр гэвч хүнд халдварлажээ. Магадгүй түүний идсэн хоол унданд хархны ялгадас орсон байж болзошгүй” хэмээн Хонгконгийн их сургуулийн эрдэмтэд дүгнэжээ.

56 настай Хонгконгийн иргэний элэгт шинжилгээ хийхэд энэхүү вирус илэрсэн аж. Түүний амьдарч буй гэрт хархны ул мөр байсныг мөн тогтоосон байна.

Өнгөрсөн саруудад Хонгконгт халуун чийглэг уур амьсгалаас болж хортон мэрэгч төрлийн амьтад ихээр үржиж, асуудал болж байгаа аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар гепатит E вирусээр жилд 20 сая хүн өвчилдөг байна. Ихэвчлэн бохир усаар дамжиж халдварладаг. Энэ тохиолдолд халуурах, бөөлжих, шарлах зэрэг шинж тэмдэг илэрдэг ба эмчлээгүй тохиолдолд элэгний үйл ажиллагааг зогсоож болзошгүй халдварт өвчин юм байна.

ЭХ СУРВАЛЖ: AFP
Г. МАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

agila 2018-09-28 202.179.11.250

yamar aimaar yum be

Avatar

ЗОЧИН 2018-09-28 202.126.89.220

СЭТГҮҮЛЧ МОНГОЛ ХЭЛНИЙ БАЯЛАГГҮЙ ХҮНЭНЦЭР БНА

Avatar

Зочин 2018-09-28 110.174.88.178

Харх чинь халдвар тээгч амьтан учраас устгаж ариутгасаар ирсэн. Өөрөөр хэлбэл хархнаас хүн халдварт өвчин тусаж байсан болоод хархыг усгадаг болсон. Тэгэхээр анх удаагаа харнаас өвчин халдсан тохиолдол биш юм шүү дээ м а л а а

Avatar

бас нэг зочин 2018-09-28 66.181.168.8

Харх өвчин үүсгэгчийг тээж халдвар тараадаг байсан болохоор устгадаг. Энэ удаад хархыг өвчлүүлдэг вирус хүнийг мөн өвчлүүлсэн тухай яриад байна. Мал хариулагчаа хэхэ

Avatar

Зочин 2018-09-28 110.175.80.16

Харин тэрхүү чухам л viral infection буюу хархнаас вирусын халдвар хүнд анх удаа халдсан тухай ярих байсан боловуу. Гэвч энэ нийтлэлийн гарчгийг уншихаар бактeр шимэгчээс үүдэх эмгэг өвчлөл анх удаа бүртгэгдсэн мэт ойлголт төрөхгүй байна гэжүү мал хариулагчийг сургагчаа

Avatar

Эрхэм 2018-09-28 202.179.31.60

Сэтгүүлчдийн ярьж бичих чадвар арай л хэтэрч байна шүү . Зарим нь/тв 25/ одоо ТАГТАА НАР ,төрийн тэргүүд гэх ч шиг.

Avatar

иргэн 2018-09-28 202.9.42.236

ХҮН РҮҮ гэдэг чинь юу гэж ойлгох вэ ХҮНД гэж бичиж чадахгүй байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж