Эрдэмтэд хархнаас хүн рүү өвчин халдсан анхны тохиолдлыг нээн илрүүлжээ.
“Энэ бол дэлхий дээрх хамгийн анхны тохиолдол. Хархны гепатит E вирус хүний гепатит E вирусын төрлөөс өөр гэвч хүнд халдварлажээ. Магадгүй түүний идсэн хоол унданд хархны ялгадас орсон байж болзошгүй” хэмээн Хонгконгийн их сургуулийн эрдэмтэд дүгнэжээ.
56 настай Хонгконгийн иргэний элэгт шинжилгээ хийхэд энэхүү вирус илэрсэн аж. Түүний амьдарч буй гэрт хархны ул мөр байсныг мөн тогтоосон байна.
Өнгөрсөн саруудад Хонгконгт халуун чийглэг уур амьсгалаас болж хортон мэрэгч төрлийн амьтад ихээр үржиж, асуудал болж байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар гепатит E вирусээр жилд 20 сая хүн өвчилдөг байна. Ихэвчлэн бохир усаар дамжиж халдварладаг. Энэ тохиолдолд халуурах, бөөлжих, шарлах зэрэг шинж тэмдэг илэрдэг ба эмчлээгүй тохиолдолд элэгний үйл ажиллагааг зогсоож болзошгүй халдварт өвчин юм байна.
ЭХ СУРВАЛЖ: AFP
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ