“Алтан намар-2018” өсвөрийн шатарчдын тэмцээн маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

“Алтан намар-2018” өсвөрийн шатарчдын тэмцээн маргааш эхэлнэ

“Алтан намар-2018” өсвөрийн шатарчдын тэмцээн маргааш эхэлнэ

“Хос мастер” шатрын академиас энэ сарын 29, 30-нд өсвөрийн шатарчдын “Алтан намар-2018” тэмцээнийг зохион байгуулах болжээ. Тэмцээн тус академийн байранд зохион байгуулагдах бөгөөд 8, 10, 12, 13-18 насны ангиллаар тухайн насны эрэгтэй, эмэгтэй шатарчдыг нэг ангилалд тоглуулан шагналыг тус тусад нь олгох аж. Уралдааныг Швейцарь системээр 7 өрөг тоглож, өрөг нэг талдаа 1 цаг буюу нийтдээ 2 цагт багтаж дуусах ажээ.

Одоогоор тэмцээнд оролцохоор 120 хүн бүртгүүлсэн байна.

Уг тэмцээний зорилго нь өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан суралцах, түвшингээ ахиулах, мэдлэг, туршлагаа нэмэгдүүлэхэд оршиж байна.

Б.УУГАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж