Хоёр настай хүүд зориулж, зул сарын баяр тэмдэглэжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

Хоёр настай хүүд зориулж, зул сарын баяр тэмдэглэжээ

Хоёр настай хүүд зориулж, зул сарын баяр тэмдэглэжээ

Дөнгөж есөн сар болж байхад АНУ-ын Охайо мужид радиогоор “Jingle bells” дуу эгшиглэж, хотын хамгийн том их дэлгүүр “Merry Christmas” гэсэн томоос том чимэглэлээ зүүж, хэдэн зуун хүн хоёрхон настай бяцхан хүүгийн гэрийн өмнө цугларан зул сарын сүлд дуу дуулан бүжицгээж байна. Үүний учир гэвэл хоёр настай бяцхан хүү Броди Аллены хорт хавдар эцсийн шатандаа орж, зул сарын баярыг хүлээж дийлэхгүй болжээ. Эмчлэгч эмч нь энэ тухай нагац Дина Брокд ”Хөөрхий хүү химийн эмчилгээ их  хийлгэж удаан хугацааг, эмнэлэгт өнгөрүүллээ. Бид өөрсдийн чадах бүхнээ хийхийг хүсэж байгаа ч та бүхэнд сайн мэдээ дуулгаж чадахгүй байгаадаа маш их харамсаж байна” хэмээн нүдэндээ нулимстай хэлжээ. Энэ мэдээг сонссон гэр бүлийнхэн нь гурван сар гаруйн  турш эрчимт эмчилгээний тасагт аймшигт өвчинтэйгөө тэмцсэн хүүгээ гэрт нь авчрахаар шийдсэн байна. Хүүгийн тал бие мэдээгүй болж, хэл яриа нь өөрчлөгдөн бие нь салганан чичирч байлаа. Гэр бүлийнхэн нь хайртай хүүтэйгээ хамгийн сүүлийн удаа зул сарын баяраа тэмдэглэхийг хүсэж,  фэйсбүүк хуудаснаа “Бродигийн багийнхан” нэртэй групп үүсгэн хөршүүдээсээ зул сарын чимэглэлийн гэрэл байвал өгөөч хэмээн асуусан пост оруулсан байна. Тэдний энэхүү бяцхан тусламж хүссэн пост 13000 хүнийг групптээ нэгтгэж чаджээ. Хүүг гэртээ ирэх замд жинхэнэ гайхамшиг болж яг л зул сарын баяр болж байгаа мэт гудамж талбайг чимэглэсэн байсан бөгөөд хүүхэлдэйн театрынхан, сайн дурынхан, хотын оршин суугчдыг нэгтгэсэн маш том баярын жагсаал болжээ. Хүү юунаас ч айгаагүй, үнэхээр аз жаргалтайгаар хүн бүхэн рүү харан инээмсэглэж байсан юм. Цахим сүлжээгээр хүмүүс хүүгийн эмчилгээнд зориулж 37 мянган ам.долларын хандив цуглуулж,  гэр бүлд нь хүлээлгэн өгчээ. Хүүгийн аав Тодд Аллен  “Дэлхий тэр чигээрээ хүүг минь тэврэхээр нэгдэж байгаа юм шиг санагдаж байна. Хүмүүс бид зөвхөн яс үндэс, хэл, шашин шүтлэг зэргээрээ холбогддоггүй, хүн чанар биднийг холбож чаддаг гэдгийг ойлголоо” хэмээн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

Эх сурвалж: CNN

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж