БНХАУ-ын төмөр замын нийт урт 2020 он гэхэд 150 мянган км болно гэсэн таамгийг мэргэжилтнүүд дэвшүүлж байна. Сүүлийн 40 жилийн хугацаанд тус улсын төмөр зам, ачаа болоод зорчигч тээврийн салбар эрчимтэй хөгжиж, цаашид ч олон муж, хотыг холбосон том сүлжээ болох төлөвтэй байгаа юм.
“Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар, 2020 он гэхэд томоохон хотуудын 80 хувийг төмөр замын сүлжээнд холбон, хурдны галт тэргээр зорчигчдод үйлчлэх зорилтыг тус улсын эрх баригчид тавьж буй. Ингэхийн тулд ойрын 2-3 жилийн хугацаанд 30 мянган км урт төмөр замыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ