Шанхайн амьтны хүрээлэнд хирс бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

Шанхайн амьтны хүрээлэнд хирс бэлэглэжээ

Шанхайн амьтны хүрээлэнд хирс бэлэглэжээ

Балба улсаас Шанхай хотод  хос хирс бэлэглэн тус хотын амьтны хүрээлэнд нутагшуулахаар болжээ.

Устаж мөхөх аюул нүүрлээд буй ан амьтдыг хамгаалах, хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх ажлын хүрээнд дээрх бэлгийг Шанхай хотноо авчирчээ. Шанхай хотын зэрлэг ан амьтны хүрээлэнд байрлах Хятад-Балба улсын хамтарсан хирс үржүүлэх эрдэм шинжилгээний газарт эдгээр амьтадыг лхагва гарагт ёслолын байдалтайгаар шилжүүлэн өгчээ. Хоёр хирсийн нэг болох эмэгчин, гурван настай Соалти 800 кг жинтэй бол эрэгчин Митини нь хоёр настай, 600 кг жинтэй аж. Энэ хоёр амьтан нь өдөрт 60 кг хоол хүнс хэрэглэдэг. Одоогоор шинэ газраа сайн идээшээгүй байгаа хирсүүдийг ирэх оны хоёрдугаар сараас амьтны хүрээлэнгийн зочдод сонирхуулахаар төлөвлөж байгаа юм. Азийн нэг эвэрт энэ төрлийн хирс нь өнгөрсөн зууны эхэн үед Хятадад устаж мөхсөн амьтны төрөл зүйлд тооцогдсон ч хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд тус улс дахин хирсийг гаршуулан үржүүлэхээр болжээ.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж