Монгол иргэд Чили улсад визгүй зорчих нөхцөл бүрдлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монгол иргэд Чили улсад визгүй зорчих нөхцөл бүрдлээ

Монгол иргэд Чили улсад визгүй зорчих нөхцөл бүрдлээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 27-нд Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн сайд Роберто Ампуеро-той хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засаг, тэр дундаа, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлж, Уул уурхайн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар харилцан тохиролцов.

Уулзалтын төгсгөлд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “Энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чили Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг” солилцсоноор хоёр улсын иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байна.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Уншигч 2018-09-28 202.126.89.217

Чилид очиж уурхайд ажиллая

ЗОЧИН 2018-09-28 64.119.27.137

UN CHILI VE, TIISHEE HEN YAVAKH UM BE, VHADDAG UM BOL YAPON, SOLONGOCT VIZGUI ZORCHDOG BOLGOOCH, TENEGEE.

Boogii 2018-09-28 191.102.59.150

Sain baina. Bayar hurgeye

Fiducjd 2018-09-28 206.117.7.4

Chili Latin America daa hamgiin bayan undur hugjsun oron shuu visa free tiim hyalbar bus good job

Зочин 2018-09-28 66.181.179.139

Хитадыг ялахын тулд давж нисээд Чилид очоод байх юм бн лдоо!!

Зочин 2018-09-28 202.72.245.207

АЖИЛ ХИЙСЭН НЭР ЗҮҮХ ГЭЭД Л ИЙМ МАРЗАН ЮМ ХИЙГЭЭД ЯВДАГ ЮМ УУ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛД ЦАГАА ЗАРЦУУЛСААР ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛД ЦАГ Ч ҮЛДЭХГҮЙ БАЙГАА БИЗДЭЭ НААДАХ ЧИНЬ ЧАМД ЭСРЭГ ПИАР Л БОЛЖ БАЙНА ДАА

Зочин 2018-09-28 80.231.230.193

Гадаад сайд маань мундаг аа, мундаг. Ажлаа сайн мэддэг, сайн ч хийдэг. Улстөрийн л ажил юм чинь хааяа хааяа поопрож байхгүй бол ч бас болохгүй нь ойлгомжтой. Харин, энэ удаа юу болоод байна? Хаа байсан ертөнцийн нөгөө бөөрөнд байх Чили улс руу монгол хүн яах гэж явах уу? Визгүй байтугай үнэ төлбөргүй зорч гэсэн ч хэн тийшээ явах билээ дээ. Улсын ажлаар, уурхайн ажлаар явах хүн гардаг л биз, гэхдээ нэг муу Чили улсын визийг бол төвөггүй л авна л даа.

иргэн 2018-09-28 59.153.115.192

ингээд л мундаг том ажил хийсэн үү? энүүнд өөр хийх юм байхгүй л юм байх даа