Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 27-нд Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн сайд Роберто Ампуеро-той хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засаг, тэр дундаа, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлж, Уул уурхайн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар харилцан тохиролцов.
Уулзалтын төгсгөлд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “Энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чили Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг” солилцсоноор хоёр улсын иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байна.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ