Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бумцэндийн нэрэмжит Ерөнхий боловсролын I сургуулийг Алтан гадас одонгоор шагнав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бумцэндийн нэрэмжит Ерөнхий боловсролын I сургуулийг Алтан гадас одонгоор шагнав

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бумцэндийн нэрэмжит Ерөнхий боловсролын I сургуулийг Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол төрийн нэрт зүтгэлтэн Гончигийн Бумцэндийн нэрэмжит Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р сургуулийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Монголын залуу хойч үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан тус сургуулийн үе үеийн ажилтан албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж олгосон Алтан гадас одонг гардуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт, тус сургуулийн 80 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Алтан гадас одон хүртээх зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд одонг тус сургуулийн туганд ёслол, хүндэтгэлтэйгээр зүүж өгөв. Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тус сургуулийн үе, үеийн ажилтан албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчдэд баяр хүргэж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

“Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Сэлэнгэ аймгийн анхны сургууль, Монгол төрийн зүтгэлтэн Гончигийн Бумцэндийн нэрэмжит Сүхбаатар сумын 1-р сургуулийн үе үеийн удирдлага, багш, ажилчид, нийт төгсөгчид, сурагчид болон эрхэм хүндэт Сэлэнгэ аймгийн ард иргэддээ эрдмийн уурхай түүхт сургуулийнхаа 80 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны есдүгээр сарын 25-ны өдөр 134 дүгээр зарлиг гаргаж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 80 жилийн ойг тохиолдуулан “Алтан гадас” одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувиар төрөлх сургуулийнхаа амжилт бүтээл, эрдэм оюуны туганд хүндэтгэлтэйгээр зүүж өглөө. Мөн энэ хүндтэй үүргийг биелүүлэх аз завшаан тохиолдсон нь энэ сургуулийн төгсөгчийн хувьд үнэхээр нэр төрийн хэрэг болж байна.

Анх 1938 онд 2 багш, 20 сурагчтай үүд хаалгаа нээсэн Цагаан эргийн бага сургууль 80 жилийн хугацаанд 257 бүлэгт 8200 гаруй сурагчийг төгсгөж, төгсөгчдөөс нь Хөдөлмөрийн баатар 3, Төрийн соёрхолт 1, гавьяат цолтон 24, УИХ-ын гишүүн 6, доктор, профессор 55, дэлхийн аварга 2, олимпийн медальтан 2 зэрэг улс орныхоо өмнө үнэтэй гавьяа байгуулсан олон арван алдартан төрөн гарсан, улсдаа нэр хүндтэй сургууль болсон юм.

Ерөнхий боловсролын сургууль нь аливаа улсын ирээдүйг бүтээх иргэнийг боловсруулан төлөвшүүлж, хөгжил дэвшлийн түлхүүр болж байдаг. Сүхбаатар сумын 1-р сургууль Монгол Улсын ирээдүйн хөгжил, боловсролын салбарын өмнө хүлээсэн эрхэм үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн. Улсын шилдгийн шилдэг сургууль, Улсын тэргүүний сургууль, Шилдэг менежменттэй сургууль хэмээх эрхэм алдар, улсын хэмжээнд төдийгүй олон улс, дэлхийн хэмжээнд алдраа дуурсгасан төгсөгчид нь тус сургуулийн аймаг орон нутаг, улс орныхоо хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж байгаагийн илэрхийлэл юм.

Сүхбаатар сумын Алтан гадас одонт, Улсын тэргүүний Ерөнхий боловсролын 1-р сургуулийн хамт олон шилдэг төгсөгч, сайн иргэнийг бэлтгэх үйлсээрээ улс орныхоо хөгжилд улам үнэтэй хувь нэмэр оруулсаар байна гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд амжилт бүтээл, эрдэм оюуны дээдийг хүсэн ерөөе. Ачит багш нартаа эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

Эрдэм ухаан дэлгэрэх болтугай” гэв.

Эх сурвалж: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2018-09-28 66.181.180.239

ЭНЭ САЙХАН СУРГУУЛЬ ӨМНӨ НЬ ЯМАРЧ ТӨРИЙН ШАГНАЛ АВЧ БАЙГААГҮЙ ЮМУУ. ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ. ОРОЙТСОН Ч ГЭСЭН ШАГНУУЛЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА.

Иргэн 2018-09-28 202.70.46.20

Зика өөрөө энэ сургуулийг төгссөн болохоор өгч байгаа юм шиг санагдлаа. . . . .

+ 2018-09-28 66.181.160.59

Угаас энэ сургууль Зикатай Зикагүй энэ байтугай шагнал хүртэх гавьяатай юм!

Зочин 2018-09-28 202.70.46.20

Зика өөрөө энэ сургуулийг төгссөн болохоор өгч байгаа юм шиг санагдлаа.....

Зочин 2018-09-28 202.5.198.36

ямар сонин юм бодож явдаг юм бээ энэ сургууль төгссөн төрийн хүн байвал энэ шагнал авахгүй юмуу хайшаа юм бээ энэ сургуулийн амьд гэрч өөрөө өгч байгаа юм бишүү