Дипломат, албан паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчино | News.MN

Дипломат, албан паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчино

Дипломат, албан паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчино

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Эльмар Мамедьяровтай хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “Дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын дипломат болон албан/сервис паспорт эзэмшигч иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломжтой болох юм.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-28 49.0.218.220

Иргэдээ боддоггүй дандаа өөрсдийгээ дээгүүр тавьдаг дарга нартай улс даа монгол ч.

Boogii 2018-09-28 191.102.59.150

Тэгээд энгийн иргэд нь яахын? Энгийн иргэд визгүй зорчдог орны тоог нэмэгдүүлээчээ. Бусад улсууд бие биенээ ДНБ хамаарахгүй харилцан визнээс чөлөөлөөд байна. Төрийн дээр байгаа хүмүүс, Гадаад яамныхан идэвхтэй бай л даа, татварын мөнгөөр ийшээ тийшээ их л явах юм. Дэлхий хавтгай болоод байхад эхлээд ядаж өөрсдийн зэрэг зиндааны улсуудтайгаа эхлээд яагаад харилцан визнээс чөлөөлж болдоггүй юм бэ? Хятадууд хүртэл Бахамас, Фижи, Марокко гээд, бас Африкийн олон орноос жил ирэх тусам визнээс чөлөөлөг

Зочин 2018-09-28 202.21.102.10

МОНГОЛЧУУДЫН АМЖИРГААГАА ДЭЭШЛҮҮЛЧИХЭЭР АЧ ХОЛБОГДОЛТОЙ УЛСУУДАД ВИЗГҮЙ ЗОРЧИХ ТАЛААР ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙ Л ДЭЭ, АВСТРАЛИ, ФРАНЦИ, ПОЛЬШ АМЕРИК ГЭХ МЭТ

Зочин 2018-09-28 202.126.89.86

Тэд чинь шууд манайхыг тоохгүй шдээ, эхлээд ийм улс орнуудтай хэлэлцээр хийж сууриа бэхжүүлээд дараа нь хэлэлцээ хийнэ шдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж