МАН ахмадууддаа зориулж сувилал бариулна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

МАН ахмадууддаа зориулж сувилал бариулна

МАН ахмадууддаа зориулж сувилал бариулна

Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан өнөөдөр /2018.09.28/ МАН-ын Удирдах зөвлөлөөс аймаг нийслэлийн МАН-ын үе үеийн дарга нарын төлөөлөл болох “Андууд” ахмадын холбооны ахмадуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын эхэнд  МАН-ын дэргэдэх Ахмадын Холбооны тэргүүн Ц.Сүхбаатар хэлсэн үгэндээ МАН, намын дэргэдэх Ахмадын Холбоо хамтран ахмад гишүүдийг баяр ёслолоор хүлээн авдаг бус тэдэнд зориулсан цогц, цэгцтэй ажлуудыг хийж эхэлсэн гэдгийг дуулгалаа. Орон нутгийн болон нийслэлийн намын ахмадуудад зориулж тус бүр 50 ортой 2 сувиллын газрыг 2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэв.

Үүнд 330 сумын ахмад гишүүдээс заавал хамруулдаг байх, Улаанбаатар хотын 160 хорооны намын ахмадуудыг мөн хамруулж байхаар төлөвлөж,сувиллын газрыг Нисэхийн хойно Жаргалантын аманд барьж байгуулахаар газрын асуудлыг нь шийдвэрлэсэн, Нийгмийн Даатгалын газартай хамтран ахмад гишүүдийнхээ хувьсах зардлын асуудлыг онцгойлон анхаарч ажиллах гэх мэт цэгцтэй ажлууд хийгдэж буйг дуулгалаа.  Мөн “Андууд” ахмадын холбоог 1990-ээд оноос хойших аймаг хотын дарга нарыг холбоондоо нэгтгэх асуудалд анхаарч ажиллахыг хүссэн юм.

“Андууд” ахмадын холбоо нь 1999 онд байгуулагдсан 34 гишүүнтэй.  Тэд Ардын Их Хурлын дарга, депутат, намын хорооны даргаар ажиллаж ачааны хүндийг үүрч, Монгол улсын хөгжлийн төлөө залуу халуун насаа зориулсан гавъяатай. Хамгийн ахмад гишүүн нь Ж. Жамсран 97 настай Завхан аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байжээ.

Өнөөдрийн хүндэтгэл үзүүлэх уулзалтад аймаг нийслэлийн намын хорооны даргын албыг хашиж байсан 20 гаруй ахмадууд хүрэлцэн ирсэн юм. “Андууд” ахмадын холбооны тэргүүн н.Гомбожав ахмадуудаа төлөөлөн үг хэлэхдээ зориг гарган Нийслэлийн МАН-ын даргын албыг авсан Д.Сумъяабазарт баяр хүргэж, намын даргын ажлыг хийхэд хүнтэй ажилла, хийх ёстой ажлаа зоригтой хий! Хийх юм чинь их байна цаг бага байна. У.Хүрэлсүхэд ажиллах боломжийг нь олго! нам өөрөө нэгдэл нягтралаа сайн бататгахгүйгээр цааш явахгүй. Монгол улсын эрх ашгийн төлөө зоригтой ажилла гэсэн заавар зөвлөгөө өгөв.

Мөн өнөөдрийн уулзалтын үеэр Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээ,талархлыг үе үеийн ахмад дарга нарт хүргүүлж буйг Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн Ц.Сүхбаатар, Монгол Ардын Намын Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд нар гардуулан өгсөн юм.

Арга хэмжээнд МАН-ын дэргэдэх Ахмадын Холбооны тэргүүн Ц.Сүхбаатар, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазар, Монгол Ардын Намын Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд  нар оролцсон юм.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-28 64.119.20.32

Turuus horiglood uguuch

Зочин 2018-09-28 66.181.179.139

Эрдэнээ хэдэн ахмадын тархийг базаад байхад ингэмээр дээ!!

иргэн 2018-09-28 122.201.22.65

С.Эрдэнийн араас МАН орж байна хэ хэ шившиг

Зочин 2018-09-28 66.181.188.80

ЭНЭ НАМЫНХАН Л АМРАХ ГЭНЭ ДЭЭ . ... ХЭДЭН АХМАДАА ХҮРТЭЛ АЛАГЛАЖ ЭХЭЛЛЭЭ ДЭЭ

Зочин 2018-09-28 202.9.40.54

Ягшмал коммунистууд

. 2018-09-28 103.229.121.9

өө заза ардчилсан намын татвар төлөгчдийн мөнгөөр ман-ы ахмадууд зөвхөн амрана. бусад нь хүн биш.

Мэнд 2018-09-28 43.228.131.110

Балиар коммунист сэтгэлгээтэй өмхийнүүд. МАН битгий ингэж ард түмнээ ялгаварла.

МАН-н ахмадууд гэхээсээ ичээч 2018-09-28 202.9.42.119

Монголын ахмадууд гээч. 3-хан сая иргэнээ 30 намаар хуваасан ллрууд