Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн иргэн Ш-ийн 13 настай хүү энэ сарын 26-ны өдрийн 17:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон юм. Тэгвэл эрлийн багийнхан өнөөдөр /2018.09.28/ 09.00 цагт 13 настай хүүг эсэн мэнд олжээ. Хүү айлын эзэнгүй байшинд хоноглож байсан бөгөөд юуны учир гэрээсээ явсан шалтгааныг аймгийн Цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Хүүг сургуулийнх нь нийгмийн ажилтанд хүлээлгэж өгчээ.
Онцлоход, хүү алга болсон тухай дуудлагыг ар гэрийнхэн нь есдүгээр сарын 27-ны өдрийн 14.00 цагт аймгийн Онцгой байдлын газарт хандаж өгчээ. Энэ нь гэрээсээ гарснаас хойш нэг хоногийн дараа өгсөн дуудлага юм байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ