Хавдрын эсрэг марк худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

Хавдрын эсрэг марк худалдаанд гарлаа

“Хавдрын эсрэг хамтдаа” сэдэвт шуудангийн хоёр марк гүйлгээнд гарлаа

Хавдрын эсрэг марк худалдаанд гарлаа

Монголын шуудангийн маркийн түүхэнд эрүүл мэндийн сэдэвтэй марк зургаа байдаг аж.

Үүний хамгийн сүүлийн марк 2008 онд гарч байжээ. Түүнээс хойш 10 жилийн дараа “Хавдрын эсрэг хамтдаа” сэдэвт хоёр төрлийн марк өнөөдөр /2018.9.28/ гүйлгээнд гарлаа.

Шинээр худалдаанд гарч буй маркийн нэг нь монгол гэрийн тулгын дүрсээр хорт хавдрын эмчилгээний гурван гол тулгуур болох мэс засал, туяа, хими эмчилгээг төлөөлүүлэн илэрхийлсэн байна. Энэ гурван салбарын хөгжил дэвшил, ололт нь монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болж буй хорт хавдрыг ялж айл гэрээрээ эрүүл саруул, элэг бүтэн амьдрахыг бэлгэджээ.

Харин хоёр дахь марканд дэлхий нийтэд хорт хавдартай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхийг уриалсан анхны бэлгэдэл болох ягаан туузыг оруулсны зэрэгцээ хүмүүст эрүүл мэндээ дээдэлж, урт удаан, аз жаргалтай, хайраар дүүрэн амьдрахыг зүрхээр дүрслэн билэгдсэн байна.

Мөн хүн бүрийн сайн мэдэх шуудангийн өдөр тутмын гүйлгээнд хэрэглэдэг эрээн эмжээртэй дугтуйн дээр “Эрүүл мэндийн даатгалаараа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдацгаая” гэсэн мессежийг байршуулжээ.

Шуудангийн марк нь шуудангийн төлбөрийн хэрэгсэл болж үнэт цаасны үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ тухайн улс орны тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, урлагийн бүтээл, соёл, түүхийн өв болдог.

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКУУД

  • 1960 онд- “Монголын улаан загалмайн нийгэмлэгийн их хурал”
  • 1963 онд- “Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн 100 жил”
  • 1966 онд- “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага”
  • 1968 онд- “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 20 жилд”
  • 1969 онд- “Монголын улаан загалмайн нийгэмлэгийн 30 жил”
  • 2008 онд- “ДОХ-ын эсрэг тэмцэцгээе” гэсэн сэдэвтэй гарч байжээ.

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж