Энэтхэгийн Керала мужийн өмнөд хэсэгт орших Хиндү шашны алдартай хийд рүү сарын тэмдэг ирдэг насныхан буюу 10-50 насны эмэгтэйчүүд орохыг хориглодог байжээ. Энэтхэгийн дээд шүүхээс өнгөрсөн баасан гаригт тус хоригийг цуцалсан байна. Жил бүр хэдэн арван сая мөргөлчдийн зорин ирдэг Сабаримала хийдийн удирдлагуудын хэлснээр тус хийдийн шүтээн бурхан болох Аяаппантай холбоотой олон зуун жилийн турш мөрдөгдөж ирсэн ёс заншилтай холбоотойгоор дээрх насныхныг орохыг хориглодог байжээ. Зарим Хиндү шашны хийдүүд ч мөн сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйг бузар хэмээн үзэж хүүхэд төрүүлсэн эсвэл сарын тэмдэг нь ирдэг буюу нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг орохыг хориглодог байсан аж.
Шүүхээс хоригийг цуцлах хүртэл шийдвэр гаргахаас өмнө эмэгтэйчүүдийн эрхийн талаар маш том маргаан Энэтхэг улс даяар өрнөдөг байжээ.
Эх сурвалж: REUTERS.COM
Н.АМГАЛАНТУУЛ