“Жакарта 2018” Пара Азийн наадамд оролцоход бэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

Азийн наадам 2018: Индонез

“Жакарта 2018” Пара Азийн наадамд оролцоход бэлэн боллоо

- “Жакарта 2018” Пара Азийн наадамд Монгол Улсын баг тамирчид жүдо бөх, байт харваа, пауэрлифтинг, бадминтон, суугаа волейбол зэрэг спортын 9 төрөлд өрсөлдөнө -

“Жакарта 2018” Пара Азийн наадамд оролцоход бэлэн боллоо

Индонези улсын Жакарта хотноо аравдугаар сарын 6-13-ны хооронд Пара Азийн III наадам болох бөгөөд спортын 18 төрөлд 3656 тамирчин 556 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Монгол Улсаас “Жакарта 2018” Пара Азийн наадамд спортын 9 төрөлд 40 тамирчин, 14 дасгалжуулагч, шүүгч, эмч, хэвлэл мэдээллийн ажилтан, албаны төлөөлөгчид оролцохоор бэлтгэлээ хангаад байна.

Өнөөдөр баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ Спортын төв ордонд болж, тамирчид болон албаны төлөөлөгчид оролцлоо.

Уг арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харъяа Биеийн тамир, спортын бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхбилэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын Төрийн захиргаа удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Монголын үндэсний паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү болон “Жакарта 2018” Пара Азийн III наадамд оролцох Монголын баг тамирчдын ахлагч, Монголын үндэсний паралимпийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Саранчимэг нар оролцлоо.

“Жакарта 2018” Пара Азийн наадамд Монгол Улсын баг тамирчид жүдо бөх, байт харваа, пауэрлифтинг, бадминтон, суугаа волейбол зэрэг спортын 9 төрөлд өрсөлдөнө.

Наадамд “Бээжин 2008” паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, Гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэн нарын шилдэг дасгалжуулагчид баг тамирчдаа удирдан оролцоно.

Тамирчдаас “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт Гавьяат тамирчин Э.Содномпилжээ болон “Рио 2016” паралимпийн наадмын шагналт байрын эзэн Г.Цогтгэрэл, Б.Оюун-Эрдэнэ нарын шилдэг тамирчид багтжээ.

Баг тамирчдын түрүүч ирэх даваа гаригт Индонезийг зорих юм байна.

Ч.БОЛОР, Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж