Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэвэр нэмэхэд 720 тэрбумыг суулгасан | News.MN

Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэвэр нэмэхэд 720 тэрбумыг суулгасан

Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэвэр нэмэхэд 720 тэрбумыг суулгасан

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ирэх 2019 оны төсвийг өргөн барилаа. Энэ талаар Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр энэ жилийн төсөв цаг хугацаандаа өргөн мэдүүлсэн гэдгийг тодотгов. 2019 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9,7 их наяд төгрөг, зардал 11,6 их наяд төгрөг. Нийт 1,9 их наяд төгрөгийн алдагдалтай. Энэ нь ДНБ-ий 5,4 хувь байна. Тэнцвэржүүлсэн орлогод Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сангийн орлого ороогүй байна. Энэ хоёр орлогыг оруулаад тооцох юм бол Монгол Улсын төсвийн орлого 11,1 их наяд төгрөгт хүрэх аж.

2019 оны төсвийг боловсруулахдаа ДНБ-ийн өсөлт найман хувь байхаар тооцжээ. Ирэх жил татварын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ гэж Сангийн сайд үзэж байгаа аж.

Монгол Улсын баялаг гарч байгаа бүх боомтыг камержуулах, автомашины рентген суулгахаар төсөвт суулгажээ. Үүнээс гадна оруулж ирж байгаа нефть бүтээгдэхүүний чанарт шаардлага тавих үүднээс орж ирж байгаа дөрвөн боомт дээр шатахууны чанарыг шалгадаг тоног төхөөрөмж суулгахаар болсон байна.

Төсвийн алдагдал 1,9 их наяд төгрөг. Үүний 1,3 их наяд төгрөг нь гадаадын зээл тусламж, үлдсэн нь, төсвийн мөнгөн хөрөнгийг оновчтой зөв менежментээр зохицуулсны дүнд нөхөх аж. Гадаадын зээл тусламжаар 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирэх бөгөөд Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, саарал ус боловсруулах, нефть боловсруулах үйлдвэр, Дарханы авто зам, Налайхын авто зам, Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих зэрэг ажил хийгдэнэ.

Ирэх жил шинээр зээл авахгүй гэдгийг Сангийн сайд онцлов. Одоогоор өрийн хэмжээ ДНБ-ий 55 хувьтай тэнцэж байгаа нь тайвшрах цаг болоогүйг илтгэж байна гээд өрийг ДНБ-ий 40 хувьд тэнцүүлэхийн төлөө ажиллана гэв.

Ижил төстэй аймгуудад эрүүл мэнд, боловсролын санхүүжилт өөр өөр байсан. Тэр бүү хэл адилхан хүүхэд хүлээн авах чадалтай сургуулийн зардал ч өөр өөр хуваарилагдсан байсан. Тэгвэл үүний нормыг шинэчилсний үр дүнд ижил төстэй газруудад тэнцүү төсөв хуваарилах бодлого барьсан байна.

2019 оны төсвийн бас нэг онцлог нь цалин, тэтгэвэр, халамжийн мөнгийг нэмэгдүүлэх зорилгоор 720 тэрбум төгрөг нэмжээ. Туршилтын шугамаар хоёр эмнэлэг төсвөөс ангид бие даасан үйл ажиллагаа явуулах эрхийг олгох аж. Тодруулбал, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв өөрсдөө хөрөнгийн эх үүсвэрээ шийдэж, эмчилгээ сувилгааг хийх нь.

Үүнээс гадна МСҮТ-т суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор төсөвт 41 тэрбум төгрөг суулгажээ. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд зөрүү гарч эхэлсэн тул тэтгэмж олгох хэлбэрээр МСҮТ-т суралцагчдын тоог нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх аж.

Үүнээс гадна ирэх жил улсын төсвөөс 1 их наяд 366 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

  • 49 сургууль
  • 60 цэцэрлэг
  • 22 дотуур байр
  • 32 эмнэлэг
  • 27 спорт заал шинээр баригдах аж.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд 720 тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Яг хэзээнээс эхлээд, хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ?

-Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд 720 тэрбум төгрөг суулгасан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс инфляцын түвшинтэй уялдаад нэмэгдэнэ.

-Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг нэмэгдүүлэх үү?

-Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор тооцсон.

-Утааг бууруулахад хэдэн төгрөг зарцуулах вэ?

-Нийт 200 орчим тэрбум төгрөг. Үүнээс 45 тэрбум нь гэр хорооллын цахилгаан дулааны шугам тавихад зарцуулагдана. Үлдсэн 147 тэрбум нь боловсруулсан түлшний үйлдвэр барих болон бусад зүйлд зарцуулагдана.

Т.ДАВААНЯМ

 

 

2019 оны төсвийг өргөн барилаа

Posted by News.mn on Friday, September 28, 2018

"Болор дуран"-аар шалгав.

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2018-09-28 150.129.140.189

Tetgeveriig dorvitoi nemmeer baina. 20,000 tegregeer nemeed terniig ny tegregiin hansh unahaar mun heveer baina biz, infliatsitai uyalduulam jil bur nemeh heregtei baina. Busad oron Orost jishee ny rubliin hanshiin unaltaas tetgeveree iim zamaar hamgaalj baikhad bidniig arai denduu dord uzej baina

Зочин 2018-09-28 202.179.26.218

Засгийн газрын хир зэрэг ажилласаныг өнөөдрийн төгрөгийн ханшийн хэт унал, бензиний үнийн өсөлт, бусад бараа бүтээгдхүүний үнийн өсөлт харуулж байна. Цаасан тавьсан тоон үзүүлэлтүүдээр мэдэх боломжгүйэ

Зочин 2018-09-28 45.117.35.21

Ажил хийх чадвартай иргэдийн 30 % нь төрийн албөн хаагч нэртэй хувалзууд байхаар улс хөгжих үү.

Зочин 2018-09-28 45.117.35.21

Төрийн албан хаагч нэртэй хүнд сурталтан авилгачидын тоог 3 дахин цөөлөх хэрэгтэй. Төсвийн мөнгийг ард түмний хөрөнгийг ингэж үоэн таран хийх эрх төрд байхгүй

Иргэн 2018-09-28 202.126.89.251

Сайн байна, ахиц шүү энэ бол. Өрийн таазыг 40% д хүргэнэ гэдэг чинь л том зорилт шүү

Зочин 2018-09-28 103.229.122.32

Шинжлэх ухааныг хегжуулэхэд менге нэмэх учиртайшдээ. МСУТ л гэнэ, монголчууд бух ажлаа еерсдее хийж чадахгуй! Оюуны салбараа л еерсдее авч явахад онцгой анхаарах естой юм л даа.

Зочин 2018-09-28 202.131.225.249

Төсөв чангарт төвлөрч монголчууд хуримтлалтай болох үүд хаалга нээгдэх гэж байна АН хан боож үхэх байх даа

зочин 2018-09-28 64.119.18.135

сайн ажиллаж байна

цээгий 2018-09-28 64.119.18.135

Хүрэлбаатар сайн ажиллаж байна.Эдийн засгийн боловсролтой хүн ариа өөр юм даа. Эхлэн суралцагч нар шиг цаг алдалгүй гол зүйлээ барьж авсан нь маш сайн

Zochin 2018-09-28 66.181.188.220

utaa buuruulah 147 terbum iluu bna. MSC iinhen ideed duusna

нгш 2018-09-28 66.181.186.138

Монголын баялаг Хотгор шанагын уурхайг ах дүүстэйгээ бүлэглэн солонгосуудад олон арван сая доллараар зарсан Ч. Хүрэлбаатар гэгч ичих булчирхайгүй хувалзыг АТГ яагаад шалгахгүй байнаа.

Зочин 2018-09-28 202.55.188.34

Ямар ч баялаг үйлдвэрлэдэггүй, зөвхөн цагаа бүртгүүлээд мөнгө авдаг 200 мянган албан хаагчийн зардалд энэ улс сөхрөх нь. Сонгуулийн босгон дээр улс маань дампуурах нь.

Зочин 2018-09-28 64.119.23.108

SAIN BAINA. ARAI BOLOVSROL TURSHILGA ILUU HUN UUR UM BAINA. AMJILT.

Зочин 2018-09-28 150.129.143.96

хурэлбаатар гэж биеэ тоосон пиздаа 2 худлаа хуцлаа лалар минь долларын ханш 2600 хураэл чи шууд ухэж далд ороорой.

ӨРНӨӨС ӨРНИЙ ХООРОНД 2018-09-28 202.9.42.119

ӨРИЙГ ӨРӨӨР ТӨЛЖ, ӨРӨӨР ЦАЛИН ТЭТГЭВРЭЭ НЭМЭЖ, ӨРӨӨР ӨРӨӨӨР ... ӨРӨӨР.. НЭГ ӨДӨР АЮУЛ БОЛОХ ВИЙ ДЭЭ

Хүрэлбаатарт 2018-09-28 66.181.190.33

Ингэж бүлтрэх хооронд төгрөгийн ханш навс унаж нэг доллар 2560 төгрөг болчихлоо. Хариуцлага хүлээдэггүй юм уу

Эрдэнэ 2018-09-28 202.126.89.168

МСҮТ -г дэмжих асуудал манай улсад ажлын байрыг бий болгох, үйлдвэржүүлэхэд чухал ач холбогдолтой. Зөв дэмжлэгийг үзүүлжээ. Үр дүн нь 2 жилийн дараанаас шууд гарч эхэлнэ

Зочин 2018-09-28 66.181.178.190

Neg kompanii l sangiinsaiddaa.yandangiin ni abahad hdiig tulubluu bol.baishingiinhaa uriig tuluhgui bol 20 on bolloo shdee saidaa

Amar 2018-09-28 202.179.25.202

OK

News.MN

News.MN 2018-09-28 202.70.42.102

Хэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж