Төөгөө, Rokit Bay-д  хэлсэн амлалтдаа хүрэхээр хичээж явна

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

Төөгөө, Rokit Bay-д  хэлсэн амлалтдаа хүрэхээр хичээж явна

“Авьяаслаг Мнголчууд шоу гурав дахь удаагаа олны хүртээл болж буй. Тус шоуны  эхний дугаарт “Гудамжны бүжигчин”  хэмээн нэрлэгддэг “AIMR production” болон   “116 dance studio’ үүсгэн байгуулагч Т.Саруултөгс буюу Төөгөө орж байсан билээ. Үзэгчдийн  зүгээс түүнийг түрүүлэх магадлалтай оролцогчдын тоонд багтах байх хэмээн найдаж байсан ч харамсалтай нь финалын шатнаасаа хасагдсан юм.

Тэгвэл Төөгөө энэ удаагийн шоунд өөрийн бүжигчдээ илгээжээ. Түүний шавь нарын үзүүлбэр хоёр дахь дугаарын шилдэг  үзүүлбэрээр шалгараад байна. “116 dance studio”-ийн бүжигчид нүдээ боон орон зай болон хөгжмийн сонсголоо үзэгчдэд гайхуулсан. Хэрэв шилдэг 32-т багтаж чадвал өмнөхөөсөө хэд дахин өндөр төвшний үзүүлбэр үзүүлэхээ амлаад буй тэд бэлтгэлээ тун ч шаргуу хийж байгаа ажээ.

Гурван жилийн өмнө тус шоунд оролцож байх үедээ  Төөгөө шүүгч Rokit Bay-д “Өөрөөсөө ч илүү дараа үеийг бэлдэх болно” хэмээн амласан удаатай. Тиймээс амлалтдаа хүрэхээр хичээн ажиллаж байгаа тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.

Э.БУРАМ

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж