Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг нэгдсэн байдлаар шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг нэгдсэн байдлаар шинэчиллээ

Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг нэгдсэн байдлаар шинэчиллээ

Хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нөлөөлөх гол мэдээллүүдийн нэг нь тухайн хувьцаат компанийн нөлөө бүхий буюу 5-аас дээш хувь эзэмшигчдийн мэдээлэл байдаг билээ. "Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь энэхүү мэдээллийг олон улсын жишгийн дагуу ил тод, нээлттэйгээр хөрөнгө оруулагчдад мэдээлэх, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.7  дахь заалт болон Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын хэрэгжилтийг хангуулахад анхааран ажиллаж байна.

Үүний хүрээнд нийт хувьцаат компаниудын 2018 оны 7 дугаар сарын сарын 31-ний өдрийн байдлаар бүртгэлтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг Монгол, Англи хэл дээр нэгдсэн байдлаар шинэчлэн цахим хуудсандаа байршууллаа.

Энэхүү мэдээлэлтэй танилцахыг хүсвэл "Бүртгэлтэй ХК" ерөнхий цэснээс сонирхож буй компаниа сонгон орж, Ерөнхий мэдээлэл дэд цэсний "Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид" хэсгийг үзнэ үү.

 Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж