“Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барилаа | News.MN

“Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нарын зэрэг гишүүд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулсныг УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд 2018 оны 2-р сард нэмэлт, өөрчлөлт оруулахад “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хууль дагаж өөрчлөгдсөн бөгөөд тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон байна.

Энэхүү өөрчлөлт нь тус салбарт ажиллаж байгаад цэргийн тэтгэврээ 2019 оноос тогтоолгож байгаа алба хаагчдад хохиролтой байгаа аж. Тухайлбал, ахлагчийн тэтгэвэр 1 сард 30704-33512 төгрөгөөр, офицерийн тэтгэвэр 48787-70081 төгрөгөөр, ахлах офицерийн тэтгэвэр 12834-35831 төгрөгөөр тус тус буурахаар болсон байна. Дээрх өөрчлөлт нь эдгээр албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Төсөлд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэснийг “5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д гэж”, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчлөхөөр тусгажээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-28 66.181.160.79

Царгийнхэн хэт өндөр тэтгэвэр хвч байгаа шүү дээ.700,000-аас 1сая гаран гэж боддоо. Тэгэхэд эмч нар 300,000 шүү дээ. үүнийг тэгшитгэн хэрэгтэй юм.

Avatar

Зочин 2018-09-28 202.9.43.117

Засах гэж байгаа хуулийг энэ Бямбацогт гэдэг хууль завхаруулагч өрөө баталсан ийм тэнэг нахөр. Бямбацогт та хууль завхаруулж ажиллаа хийж байгаа алба хаагчийг 25 жил алба хаасан гэж ажиллаас чөлөөлүүлсэн тушаалаа хүчингүй болилуул та 25 жил бэлтгэсэн боловсон хүчнийг ажиллаас чөлөөлж ТТА-г өоловсон хүчний дутагдалд оруулж ТТА-ны хүчийг санаатайгаар сулруулж байгаа 25 жил цэргийн алба хаасан алба хаагчийг ажиллаас чөлөал гэсэн хууль ханч байхгүй.хууль завхаруулж чөлөалсөн улсуудыг буцааж томил

Avatar

бб 2018-09-28 122.201.21.196

ер нь цаашдаа тэтгэврийн нэгдсэн тогтолцоо нэгдсэн бодлого хэрэгжүүлнэ.олон улсын зөв жишгийг авч хэрэгжүүлнэ шүү. ингэж дуртай нь салгаж авч давхисан утгагүй үйлдлийг зогсоох хэрэгтэй Эс тэгвэл монгол төрийн тэтгэврийн бодлого утгаа алдана шүү. 76 өнцгөөр биш нэгдсэн өнцгөөр харах цаг болсон байна.

Avatar

М. 2018-09-28 122.201.21.196

Зочин 2018-09-28 122.201.21.196

ер нь цаашдаа тэтгэврийн нэгдсэн тогтолцоо нэгдсэн бодлого хэрэгжүүлнэ.олон улсын зөв жишгийг авч хэрэгжүүлнэ шүү. ингэж дуртай нь салгаж авч давхисан утгагүй үйлдлийг зогсоох хэрэгтэй Эс тэгвэл монгол төрийн тэтгэврийн бодлого утгаа алдана шүү. 76 өнцгөөр биш нэгдсэн өнцгөөр харах цаг болсон байна.

Avatar

Зочин 2018-09-28 202.9.42.117

Цэргийн тэтгэвэр тогтоолгосон алба хаагчийг ажиллаас чөлөөл гэсэн заалт ямарч хуульд байхгүй. Цэргийн тэтгэвэр тогтоолгож ажилаас чөлөөлөгдсөн хүэийг буцааж ТТалбанд томилохыг хориглоно гэсэн заалттай хууль байхгүй. Хууль буруу хэрэглэж 25 жил бэлтгэсэн боловсон хүчнийг хуульд үаасан эрхээ эдэосэнийх төлөө ажилоөөс чөлөөлж ТТ албыг боловсон хүчний дутагдалд оруулж хүчийг сааруулж байгаа завхарлаа зогсоож 25 жил алба хаасан гэж ажиллаас чөлөөлсөн тушаал шийдвэрээ хүчингүй болго.

Avatar

Тангараг өргөсөн алба хаагч 2018-09-28 103.26.194.55

Ёстой нүдээ олсон зөв хууль санаачилжээ. Алба хаагчдынхаа өмнөөс баярлалаа гишүүндээ

Avatar

Зочин 2018-09-28 103.206.195.166

Энэ асуудал зөвхөн цэргийн албан хаагчдын асуудал биш. Тэтгэврээ тогтоолгох нийт ард иргэдэд хамааралтай тул нийтэд нь хуучнаар нь 60 сар буюу 5 жил болгох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж