2024 оны Хөлбөмбөгийн тэмцээн Германд болно

Хуучирсан мэдээ: 2018.09.28-нд нийтлэгдсэн

2024 оны Хөлбөмбөгийн тэмцээн Германд болно

2024 оны Хөлбөмбөгийн тэмцээн Германд болно

Герман улс 2024 оны Европын аваргыг зохион байгуулахаар болсон байна. Эцсийн шатны санал хураалтад Турк болон Герман улсууд тунаж үлдээд байсан бөгөөд өчигдөр Швейцарын Ньон хотноо явагдсан санал хураалтаар Герман улс 70.8% буюу 12 санал авч ялалт байгуулсан байна. Ийнхүү Герман улс 1988 оноос хойш нэгдсэн Герман болоод анхны Европын хөлбөмбөгийн АШТ-нийг зохион байгуулах гэж байгаа бол Турк улс 2008, 2012, 2016 онуудад нэр дэвшсэн ч гурвантаа өвдөг шороодов.

VAR буюу хөлбөмбөгийн бичлэг ухрааж үзэх технологийг ирэх 2019-2020 оны Европын хөлбөмбөгийн клубуудын аваргуудын лигт ашиглаж эхэлнэ хэмээн албан ёсоор зарлажээ. Өнгөрсөн зун Орос улсад явагдсан хөлбөмбөгийн ДАШТ-нд анх хэрэгжүүлсэн тус технологи ийнхүү Европын хөлбөмбөгт орж ирлээ. Мөн Европын хөлбөмбөгийн холбооноос мэдээллэж буйгаар 2019 оны Европын супер цом, 2020 оны Евро, 2020-2021 оны Европа цом, 2021 оны Үндэстнүүдийн лигийн шигшээ тэмцээнд VAR технологийг ашиглахаар болж байна.

Португал довтлогч К.Роналдо аваргуудын лигийн өнгөрсөн тойрогт Валенси клубын эсрэг тоглолтын үеэр улаан хуудас авч талбайг орхисноор дараагийн тойргийн тоглолтонд оролцох эрхгүй болсон. Швейцарын Янг Бойз клубтэй ирэх долоо хоногт Ювентус клуб К.Роналдогүй тоглоно. Харин түүний дараа Манчестер Юнайтед клубын эсрэг хийх тоглолтонд К.Роналдо оролцох боломжтой бөгөөд өөрийг нь дэлхийн шилдэг болгож өгсөн клубынхээ эсрэг 3 дахь удаагаа тоглох гэж байна. Өмнө нь Реал Мадрид клубын өмсгөлтэйгээр 2012-2013 оны аваргуудын лигийн шөвгийн 16-д, 2017 оны Европын супер цомын шигшээд Манчестер Юнайтед багийнхаа эсрэг тоглож байсан.

Арсенал клубын хагас хамгаалагч А.Рамси энэ улирлыг өндөрлүүлээд багаа орхиж магадгүй байдалтай байна. Түүний гэрээ энэ улирлыг өндөрлүүлээд дуусах бөгөөд талууд шинэ гэрээний талаар хэлэлцээр хийж байгаа ч амжилтгүй болж байгаа бололтой. Хэрвээ Арсенал клуб А.Рамсигийн гэрээг сунгаж чадахгүй бол ирэх зун үнэгүй алдана. Иймд өвлийн солилцоогоор зарж ч магадгүй нөхцөл байдал үүсэж болно. Ямартаа ч А.Венгерийн чухал тоглогчийн нэг байсан А.Рамси 2008 онд Кардифф Сити клубээс 8 сая еврогоор Арсенал клубт ирж байжээ. Түүнийг сонирхож байгаа багууд бол Италийн шилдэг клубууд болох Ювентус, АС Милан клубууд ажээ.

Европын хөлбөмбөгийн ТОП-5 лигүүдээс ПСЖ клуб ганцаараа лигтээ 7 тоглолт дараалж ялалт байгууллаа. Тэд урьд шөнө лигийн 7-р тойргийн хүрээнд доод лигийн өнгөрсөн оны аварга Реймс клубыг талбайдаа хүлээн авч 4-1 харьцаатай хожсон байна. Ингэснээр лигтээ 7 тойргийн дараах байдлаар хожигдол, тэнцээгүй бүтэн 21 оноотой хүснэгтийг тэргүүлж байна. ПСЖ клубын араас Английн Ливерпүүл болон Италийн Ювентус клубууд лигтээ эхний 6 тоглолтоос тэнцээ, хожигдолгүй лигээ тэргүүлж байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж